Хэн нэгэнд зүрх сэтгэлээ өгөх үед хүлээн зөвшөөрөх, хүлцэн тэвчих өршөөнгүй сэтгэл бидний дотор бий болдог. Нэг үгээр нөхцөл байдлыг бодитоор үнэлж харилцаандаа нухацтай хандахаас илүүтэй хэт дэврүүн сэтгэлээр хоосон найдлага тээх нь бий. Энэ байдлаас болж ихэнх хүмүүс амьдралынхаа үнэт цаг хугацааг барахаас гадн хайр дурлалын харилцаанд итгэлгүй нэгэн болж хоцордог. Тиймээс хосын харилцаанд үл тоомсорлож болохгүй харилцааны 11 улаан тугийг мэдээд аваарай
1. Үнэнийг далдлах
Сэтгэлт хүн тань танаас өөрийнхөө бодит байдлыг нуух, эсвэл та хайртай хүнийхээ дэргэд худал баг өмсвөл эл харилцаа цаашид удаан үргэлжлэх эсэх нь асуудалтай. Ямар ч шалтгаантай байсан үг, үйлдлүүд хоорондоо нийцэж байх нь чухал.
2. Өмнөх харилцаагаа муушаах
Хүн бүрд туулж ирсэн зам, өнгөрсөнд үлдсэн харилцаа гэж бий. Дурлалт нэгэнтэйгээ хосын шинэ харилцааг үүсгэх үедээ өнгөрсөнд үлдсэн хайртай нэгнээ муушаан, өөр бусдад буруугаа тохож байвал та түүнийг дахин ажиглах хэрэгтэй.
3. Хэтэрсэн их атаархал бас хардалт
Хүн бүрд хайртай нэгнээ бусдаас харамлах сэтгэл бий. Энэ тийм ч том асуудал биш. Аа гэхдээ аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрч эхлэх үед энэ нь хамгийн аюултай дуут дохио болон хувирдаг. Найзуудтайгаа уулзах, цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд тань удаа дараа хориг тавьж байвал энэ харилцааг та ухаалгаар ажиж оновчтой шийдэл хайх хэрэгтэй.
4. Мэдрэмжгүй хошигнол
Хэт их элэглэл, хошин шогийн мэдрэмж, эсвэл таны алдаа дутагдлыг байнга илтгэдэг хошигнол нь харилцааны хамгийн аюултай дохио мөн.
5. Хэт давшилттай харилцаа
“Хайрын бөмбөгдөлт" гэх энэхүү улаан туг нь "Би чамд хайртай" гэж яаран хэлээд хамт амьдрахыг хүсэх явдал. Болзоот хүн тань "Чи бол миний хүлээж байсан хүн мөн" гэх мэт хэт өөдрөг магтаал хэлж, үрэлгэн бэлгүүдийг өгч буй бол энэ нь токсик харилцааг үүсгэх эрсдэлтэй. Энэ төрлийн хүмүүс нэг үгээр хариу нэхэж хайрлах нь элбэг. Тиймээс гаргасан сэтгэлийнхээ хэрээр хажууд нь үргэлж хамт байж, бүхнийг таашаахыг шаардаж мэдэх.
6. Бусадтай бүдүүлэг хандах
Болзоот хүн тань олон нийтийн газраар үйлчлүүлэх үедээ үйлчилгээний ажилчидтай хэрхэн харьцаж буйг ажиглаад үзээрэй. Бусадтай ялгавартай харьцдаг, үүнийгээ буруу зүйл гэж төдий чинээ тоодоггүй хүнтэй та цаашид бат бөх эрүүл харилцааг үүсгэж чадах уу?
7. Хэт их зөрчилдөөн
Та дурлалт нэгэнтэйгээ ялихгүй зүйлээс болж байнга санал зөрөлдөж буй бол харилцаагаа эргэн харах хэрэгтэй болов уу. Учир нь хамт байх хугацаандаа нэгнийгээ сонсож ойлгохоос илүүтэй өөрийн үзэл бодлоо урьтал болгодог харилцаа цаашид удаан үргэлжлэх нь эргэлзээтэй.
8.Үл сонсох
Чи үнэхээр л тэр хүний сонирхол, хайртай хүн нь мөн бол анхаарал, халамж танд мэдрэгдэх ёстой. Таныг хүндэлж, утгагүй яриаг тань хүртэл сонсож, ямар ч үед оюун санааны тайван байдлыг тань чухалчлах нэгэнтэй учрах хэрэгтэй. Яриаг тань тасалж, тулгарсан бэрхшээлийг тань үл ойшоон хайхрамжгүй хандлага гаргаж буй бол энэ нь харилцааны улаан туг гарцаагүй мөн.
9. Туслахаас цааргалах
Амьдралд тохиолдох жижиг асуудлаас эхлээд учирч болох томоохон бэрхшээл бүрийг хамт туулж эс чадах ч хуваалцаж чадах нэгэнтэй хайр сэтгэлээ холбоорой. Сэтгэл дундуур, стресстэй үед тань хамт байхаас цааргалж буй бол энэ харилцааг цаашид үргэлжлүүлэх талаар нухацтай бодох нь зүй хэрэг. Тэдний үнэн сэтгэлийн илэрхийлэл хэт үрэлгэн, үнэтэй байх албагүй. Тэврэлт, үнсэлт гэх мэт бие махбодын хайрыг зүгээр л өгөх, эсвэл таны чадвар, мөн чанарт итгэх итгэлийг нь дахин батлах нь эрүүл харилцааны шинж мөн.
10. Таны дотны хүмүүстэй цагийг өнгөрөөхийг үл хүсэх
Гэр бүл, дотны нөхөдтэй тань тэрсэлдэж, хамт байхаас цааргалж буй хүнтэй хамт байхыг та хүсэх үү? Хэрэв болзоот хүн тань ийм араншин гаргавал яагаад гэх асуултыг тавиад үзээрэй.
11. Сэтгэл санааны хүчирхийлэл
Дурлалт хүн тань бодит байдлыг мушгин гуйвуулж, үгүйсгэн "Би хэзээ ч тэгж хэлээгүй" эсвэл таныг буруутган "Чи хэтэрхий мэдрэмтгий" зэргээр давшилж буй бол та харилцаагаа заавал эргэж бодох хэрэгтэй. Хосын харилцааны хамгийн аюултай улаан туг бол бусдын сул талыг ашиглан буруутай мэтээр итгүүлэх явдал.
Эх сурвалж: Self.mn
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх