Хүмүүсийн дунд түгээмэл байдаг мэргэжилтэй холбоотой ташаа ойлголтууд бий. Жишээ нь, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд үргэлж компьютерийнхаа ард нуугдаж суудаг, эсвэл номын санчид өдрийн турш уйтгартайгаар ном уншдаг гэх мэт. Гэтэл эдгээр нь бодит байдалтай төдийлөн нийцэхгүй.
Онгоцны үйлчлэгч — Зөвхөн үйлчлэх бус, Аюулгүй байдлыг хангагч
Ихэнх хүмүүс онгоцны үйлчлэгчийг зүгээр л уух юм, хоол тараадаг хүн гэж ойлгодог. Гэвч тэдний гол үүрэг бол зорчигчдын аюулгүй байдлыг хангах юм. Сургалтын ихэнх хугацааг онцгой нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхэд зарцуулдаг ба хоол хэрхэн тараах талаар багахан хэсгийг л судалдаг.
Мөн нэг буруу ойлголт бол — онгоцны үйлчлэгч заавал таны чемоданыг өргөж өгөх ёстой гэж хүмүүс боддог. Үнэндээ тэд ачаа өргөх үүрэггүй бөгөөд хүнд ачаа өргөж гэмтэл авбал нислэг саатаж, нислэгийн шинэ ажилтан иртэл хүлээх шаардлагатай болдог.
Багш — Амралт ихтэй ажил биш
Хичээл дууслаа гээд багшийн ажил төгсдөггүй. Тэд орой, амралтын өдрүүд, бүр олон нийтийн амралтын үеэр ч ажиллаж байдаг. Гэрийн даалгавар шалгах, хичээлийн төлөвлөгөө гаргах, шинэ арга барил судлах, маш олон бичиг цаас бөглөх зэрэг ажил тасралтгүй үргэлжилнэ. Түүнчлэн нэмэлт сургалтууд, эцэг эхийн уулзалт ч бий.
Үсчин — “Өөр газар орсон” гэж гомдохгүй
Ихэнх хүмүүс өөр үсчинд орчихвол хуучин үсчин “гомдоно” гэж боддог. Гэтэл мэргэжлийн үсчид ийм зүйлийг тоодоггүй. Тэд таны гоо үзэсгэлэн, сэтгэл ханамжийг чухалчилдаг болохоос хаана үйлчилгээ авсныг тийм ч их тоодоггүй.
Нягтлан бодогч — Зүгээр нэг тоо бодогч биш
Өмнө нь нягтлангууд тоо бодож, хүснэгт бөглөхтэй л зууралддаг байсан. Харин өнөөдөр олон нягтлан бодогчид стратегийн шийдвэр гаргалтад оролцдог, компанийн эрсдэлийг тооцдог, санхүүгийн зөвлөх шиг ажилладаг болсон. Олон төсөлд зэрэг оролцдог ба тоо бодохоос илүү төлөвлөлт чухал болдог.
Цэцэрлэгийн багш — Хүүхдүүдтэй тоглодог хүн биш
Цэцэрлэгийн багш нарыг хүүхдүүдтэй тоглож, зугаацуулагч л гэж боддог. Гэтэл тэдний ажилд хүүхдийг сургуульд бэлдэх, нийгмийн чадвар суулгах, баяр наадамд зориулж орчныг бэлдэх, хичээл төлөвлөх зэрэг олон үүрэг багтдаг.
IT — Дуугүй хүмүүсийн мэргэжил биш
IT-гийнхэн хүнтэй харилцдаггүй, зөвхөн компьютерийн ард байдаг гэж ойлгодог. Гэтэл өнөө үеийн IT мэргэжилтнүүд техникийн ойлголтыг бусдад тайлбарлах, баг хамт олонтой хамтарч ажиллах чадвартай байх шаардлагатай. Жишээ нь, шинэ програм ашиглахад IT инженер нягтлан нарт ойлгомжтой байдлаар бүхнийг тайлбарлаж өгөх хэрэгтэй болдог.
Номын санч — Зүгээр л суугаад ном уншдаг хүн биш
Номын санчдыг өдрийн турш зүгээр ном уншдаг гэж хүмүүс төсөөлдөг. Үнэндээ тэд шинэ ном хүлээж авах, санд байрлуулах, номын сангийн цэвэрлэгээ хийх, үйл ажиллагаа зохион байгуулах, сургалт явуулах гээд өдрийн турш завгүй байдаг. Зарим номын сан бүр олон нийтийн нээлттэй орон зай болж хөгжсөн тул чимээгүй, тайван газар байхаа больсон нь ч бий.
Зөөгч — Түр зуурын ажил биш
Олон хүн зөөгчийн ажлыг түр ажлын байр гэж боддог ч, зарим хүмүүс энэ мэргэжлийг санаатай сонгодог. Ихэнх зоогийн газрын менежерүүд зөөгчөөр эхэлсэн байдаг. Зочны сэтгэл ханамж бол тэдний хувьд хамгийн чухал зүйл.
Тогооч — Бүх төрлийн хоол хийж чаддаггүй
Хоолны шоу нэвтрүүлгүүдээс болж тогооч бол юу ч хийж чаддаг мэт ойлголт бий. Гэтэл мэргэжлийн тогооч нар ч тодорхой төрлийн хоолонд л мэргэшсэн байдаг. Зарим нь ази хоол сайн хийдэг ч барууны хоол хийж чадахгүй байх нь ч бий.
Нарийн бичиг — Зүгээр л цай зөөх, утсанд хариулах биш
Нарийн бичиг гэдэг нь зөвхөн утас авах, хурлын тэмдэглэл хөтлөх, цай аягалах гэж ойлгогддог. Гэтэл өнөө үеийн нарийн бичиг нь стратеги боловсруулалт, хууль эрх зүйн эрсдэл тооцох, техникийн мэдлэгтэй байх шаардлагатай болжээ.
Далайчин — Дэлхийгээр аялдаг ч газарддаггүй
Далайчид дэлхийн өнцөг булан бүрээр явдаг ч, бараг газарддаггүй. Орчин үеийн ачаа тээврийн хуваарь маш шахуу тул зогсолт хэдхэн цаг эсвэл хоног үргэлжилдэг. Тэр хооронд багийнхан ачаалал ихтэй ажиллаж байдаг тул дэлгүүр хэсэх байтугай хотоор зугаалах ч боломжгүй.
Үл хөдлөх хөрөнгийн зууч — Зүгээр л байшин үзүүлдэггүй
Байшин харуулна гэдэг бол хамгийн амархан хэсэг. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нар баримт бичиг бүрдүүлэх, зах зээл шинжлэх, хэлэлцээр хийх, үйлчлүүлэгчдээ тайвшруулах зэргийг хийдэг. Тэдний хувьд итгэлцэл хамгийн чухал.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!