Пицца


Т.Онон | YOLO.MN
2024-09-06

Өнөөдрийн бидний мэдэх пицца 18-р зууны сүүлээс 19-р зууны эхэн үед Италийн Неаполь хотод үүссэн.

Пиццаг хамгийн анх 1889 онд Италийн хатан хаан Савойгийн Маргеритад хүндэтгэл үзүүлэх зорилгоор Неаполитан хотын тогооч Рафаэлэ Эспосито улаан лооль, моццарелла бяслаг ба базил амтлагч ашиглан хийжээ. Итали улсын тугны бэлгэдэл болох улаан, цагаан, ногоон өнгийг хослуулан хийсэн хоол гэж үздэг байна.

Түүнээс хойш 150 орчим жилийн хугацаанд бүх тив, улс болгонд хүрч түгээд өдгөөг хүртэл нийтдээ 680 гаруй төрлийн пицца зохиомжлогджээ. Өнөөдөр жил бүр 30 тэрбум ширхэг пиццаг дэлхий даяар борлуулж байна.

Ташрамд тэмдэглэхэд, Гиннесийн амжилтад орсон хамгийн урт пиццааг 2016 онд италийн Наплз хотод далайн эргийн 2 км шахам урт зам дагуу болгож жигнэсэн бөгөөд түүнийг хийж бэлтгэхэд 250 тогооч хамрагджээ. Тэд түлээгээр ажиллах моторт 5 зуух ашигласан байна. Найрлаганд нь 2 тонн гурил, 2 тонн моццарелла бяслаг, 1600 кг улаан лоолийн сүмс, 200 л оливын тос, 30 кг шинэхэн базил амтлагч оржээ.

#пицца #pizza