ОХУ-ын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ


Э. Оргил | YOLO.MN
2021-02-05

2021-2022 оны хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтад оролцох Монгол Улсын иргэн, иргэншилгүй хүн болон гадаадад амьдарч буй эх орон нэгтэнд зориулсан бүртгэл эхэллээ.

Бүртгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-ныг хүртэл мэдээллийн https://edu.rs.gov.ru (https://education-in-russia.com/) цахим хуудсаар дамжуулан хийнэ. 

Цахим хуудас нь 2021 оны нэгдүгээр сарын 20-нд нээгдсэн бөгөөд хоёрдугаар сарын 20-нд орон нутгийн цагаар 00:00 цагт хаагдана. Горилогчид нь ОХУ-ын их, дээд сургуулиудаас хүссэн боловсролын хөтөлбөрөө сонгож, зургаа хүртэл тооны их дээд сургуулийн нэрийг суралцах хүсэлтийн дагуу эрэмбэлэн сонгоно. Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатанд оролцоход шаардагдах баримт бичгийн хуулбарыг хавсаргана. (Хавсралт 1).

Сонгон шалгаруулалтын хуваарь:

Бакалавр, магистр, аспирантур, ординатур*, орос хэлний зуны сургуульд* суралцах хүсэлтэй горилогчид дараах үе шатыг амжилттай давах ёстой. Үүнд: 

I 2021.01.20-2021.02.20 Бүртгэл: EDU.RS.GOV.RU цахим хуудсанд заавал бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хавсралт 1-д заасан жагсаалтын дагуу баримт бичгийг сканердаж хавсаргана.
2021.01.20-2021.02.28 Бүртгэлийн комисс ирүүлсэн мэдүүлгийг шалгана.
Анхаар! Портфолио /бичиг баримтын/ шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгсөгчид болон 12 дугаар ангийн сурагчид /орос сургуулийн төгсөх 11 анги/ мөн их дээд сургуулийн 1-2-р дамжаанд суралцаж буй оюутнууд орж болно. ЕБС төгсөгчдийн хувьд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дүн нь сонгосон мэргэжлийн чиглэлийн бус хоёроос дээшгүй хичээлд «С» буюу «дунд» үнэлгээтэй байж болно;
Их дээд сургуулийн 1-2-р дамжааны оюутнууд суралцагчдын 1-2 дамжааны дүн нь сонгосон мэргэжлийн чиглэлийн бус хоёроос дээшгүй хичээлд «С» буюу «дунд» үнэлгээтэй байж болно. Дүнгийн тодорхойлолтыг тухайн их дээд сургуулийн сургалтын албаны даргын гарын үсгийг зуруулан тамга дарж баталгаажуулна. Дүнгийн тодорхойлолтын дундаж оноо нь монголын боловсролын стандартаар 2.8, оросын боловсролын стандартаар бол 4-өөс доошгүй байна.
Магистр, аспирантурт суралцах горилогчдын хувьд дипломын дүнгийн дундаж оноо нь монголын боловсролын стандартаар 2.8, оросын боловсролын стандартаар 4-өөс доошгүй голчтой байна. Тухайн мэргэжлийн голлох хичээлийн жагсаалтыг Хавсралт 2-оос үзнэ үү
2021.02.21 – 2021.03.10 Сонгон шалгаруулалтад орох урилга: Урилгын мэдээллийг горилогчийн бүртгүүлсэн мэйл хаяг руу илгээнэ.
II 2021.03.1 – 2021.03.25 Сонгон шалгаруулалт явуулах: Сонгон шалгаруулалтын тухай мэдээллийг Оросын соёл, шинжлэх ухааны төвийн цахим хуудсанд байршуулна.
2021.03.26 Сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон горилогчдын нэрсийг Оросын соёл, шинжлэх ухааны төвийн цахим хуудсанд байршуулна.
Урлагийн мэргэжлээр суралцах горилогчдын дунд элсэлтийн шалгалт явуулах хугацаа Соёл, урлагийн чиглэлээр боловсрол эзэмших горилогчид: Урлагийн чиглэлээр мэргэжил эзэмших горилогчид мэргэжлийн дагуу сонгосон их, дээд сургууль дээр очиж нэмэлт ур чадварын шалгалтыг заавал өгнө.
Урлагийн чиглэл бүхий их дээд сургуулиудад өгөх ур чадварын шалгалтын хуваарийг тухай үед нь russia-edu.ru цахим хуудсанд байршуулна.
2021.03.26 – 2021.04.01 Сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд бэлтгэн EDU.RS.GOV.RU системд баримт бичгийн бүрдүүлэлт хийх Хавсралт 3
2021.04.05 Баримт бичгийг Россотрудничество агентлаг «Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл, гадаадад суугаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Холбооны Агентлаг»-ийн төв рүү илгээнэ.
III 2021.04.06-2021.05.31 Баримт бичиг, сонгон шалгаруулалтын дүнг (Россотрудничество) - хэлэлцэх.

* Ординатур ба орос хэлний зуны сургуульд суралцах горилогчдод заавал тавигдах шаардлага нь орос хэлийг чөлөөтэй эзэмшсэн байх.

Мэдээлэл авах утас: 45-46-00, 45 28 70

Хавсралт 1

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН НЭГДҮГЭЭР ШАТАНД ОРОЛЦОХОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана.

Нэгдүгээр үе шат: Сонгон шалгаруулалтыг Оросын шинжлэх ухаан, соёлын төвд явуулна.

Хоёрдугаар үе шат: Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатанд шалгарсан иргэдийг элсүүлэн суралцуулах асуудлыг Оросын боловсролын яам болон оросын их дээд сургуулиуд хэрэгжүүлнэ.

Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шат нь:

1. Портфолио /баримт бичгийн/ шалгаруулалт ;
2. Чиглэлийн шалгалт;
3. Баримт бичгийн бүрдүүлэлт зэргээс бүрдэнэ.

ПОРТФОЛИО /баримт бичгийн/ шалгаруулалтад орохын тулд дараах зүйлийг хийх шаардлагатай. Үүнд:

1. Орос улсад гадаадын иргэдийг элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтын албан ёсны EDU.RS.GOV.RU цахим хуудсанд бүртгүүлнэ. 

2. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг заавал хавсаргана. Үүнд:

Цээж зураг
Гадаад паспортын хуулбар, орчуулга (хүчинтэй байх хугацаа 2023 оны 3-р сарын 1-нээс хойш байх)
Боловсролын үнэмлэхийн эх хувийг сканердаж, орос орчуулга хавсаргах:
- сургуулийн төгсөгчдийн хувьд-бүрэн дунд боловсролын үнэмлэх;

- магистрт суралцах бол бакалаврын диплом;

- аспирантурт суралцах бол магистрын диплом;

-төгсөх ангийн сурагчдын хувьд сүүлийн хоёр улирлын дүнг сургуулийн захирлын гарын үсэг зуруулж, тамга дарж баталгаажуулан (11/12-р ангийн 1-р хагас жилийн дүн) ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд сурагчийн хувийн хэргийг Оросын Шинжлэх ухаан, Ухаан, Соёлын төвийн комисст авчирч үзүүлнэ;

- бакалаврын сургалтаа дүүргэж магистрт элсэх хүний хувьд сурлагын ерөнхий дүн ба их, дээд сургуулийн сургалтын албаны даргын гарын үсэг, тамга бүхий сүүлчийн улирлын сурлагын дүн (дундаж оноо нь монголын боловсролын стандартаар бол 2.8, оросын боловсролын стандартаар бол 4-өөс доошгүй байх);

-1-2 дамжааны оюутны хувьд тухайн сургуулийн тамга, сургалтын албаны даргын гарын үсэг бүхий дүнгийн тодорхойлолт (дундаж оноо нь 2.8, оросын боловсролын стандартаар бол 4-өөс доошгүй байх), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, орчуулга;

-Оросын их дээд сургуулийн бэлтгэл ангид гэрээгээр суралцагсдын хувьд 1-р улирлын орос хэл, мэргэжлийн чиглэлийн хичээлийн сурлагын дүнгийн тодорхойлолт, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, орчуулга;

-Тусгай дунд мэргэжил эзэмших хүсэлтэй хүний хувьд өмнөх сургуулиас авсан боловсролын үнэмлэх эсвэл сүүлийн хагас жилийн сайн дүн бүхий сурлагын тодорхойлолт.

1. Аспирантурт суралцахын тулд:

-Их дээд сургуулийн зөвшөөрсөн тухай албан тоот (байвал зохино);

-Нийтлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;

- (10 хуудаснаас доошгүй)

Орос хэлний бүсийн олимпиад, 2020/2021 оны хичээлийн жилд явагдсан математик, химийн олимпиадад амжилт гаргасан бол гэрчилгээ, дипломоо Оросын Шинжлэх Ухаан, Соёлын төвийн комисст эх хувийг авчирч үзүүлнэ.
 
Үндсэн (нэгдүгээр) курст суралцагчдын хувьд “Орос хэлний мэдлэгийн түвшнийг баталгаажуулсан баримт бичиг” гэсэн зүйлд орос хэлийг хаана, хэзээ, ямар хугацаатай сурсан тухай мэдээллийг ирүүлэх; Хэрэв орос хэлний дамжаанд суралцаж төгссөн бол гэрчилгээний хуулбар, эсвэл одоо суралцаж буй дамжааны 1-р улирлын дүн бүхий тодорхойлолт; Оросын Шинжлэх ухаан, Ухаан, Соёлын төвөөс олгосон орос хэлний олимпиадын ялагчийн гэрчилгээний хуулбар.
 
Орос хэлний зуны сургалтад суралцах горилогч (орос хэлний багш, монголын их, дээд сургуулийн орос хэлний ахлах курсийн оюутан)-ийн хувьд дээд сургуулийн дипломын хуулбар, орчуулга, албан газрын газрын тодорхойлолт;

Оруулж буй бүх баримт бичиг чанартай тод сканердсан байх бөгөөд уншихад төвөггүй байна. Боловсролын баримт бичиг, эмнэлгийн магадлалын орчуулгыг заавал хавсаргана. 

Мэргэжлийн код ба нэр, чиглэлийн хичээл

Хавсралт 2

Мэргэжлийн код Суралцах чиглэл (мэргэжил) Зонхилох хичээл
Дээд боловсрол– бакалавр (4 жилийн сургалттай)
02.00.00 Компьютер, мэдээллийн технологи Математик, информатик
03.00.00 Физик, астрономи Математик, физик
04.00.00 Хими Хими, биологи
05.00.00 Дэлхий судлалын ухаан Математик, физик
06.00.00 Биологийн шинжлэх ухаан Биологи, хими
07.00.00 Архитектур /уран барилга/ Математик, шугам зураг
(эсвэл МХК)
08.00.00 Барилгын техник, технологи Математик, информатик
09.00.00 Мэдээллийн технологи, тооцоолон бодох техник Математик, информатик
12.00.00 Фотоник, багаж үйлдвэрлэл, оптик ба биотехникийн системууд болон технологи Математик, информатик
13.00.00 Цахилгаан, дулааны эрчим хүч Математик, физик
15.00.00 Машины үйлдвэрлэл Математик, физик
16.00.00 Физик-техникийн шинжлэх ухаан, технологи Математик, физик
18.00.00 Химийн технологи Хими, биологи
19.00.00 Үйлдвэрлэлийн экологи ба биотехнологи Хими, биологи
20.00.00 Техно бүрхүүлийн аюулгүй байдал Математик, хими
21.00.00 Хавсралт геологи, уул уурхай, газрын тос хийн үйлдвэр, геодези Математик, физик
22.00.00 Материалын технологи Математик, физик
23.00.00 Хуурай газрын тээврийн техник, технологи Математик, физик
27.00.00 Техникийн систем дахь удирдлага Математик, физик
28.00.00 Нанотехнологи, наноматериалууд Математик, физик
29.00.00 Хөнгөн үйлдвэрийн технологи Математик, хими
37.00.00 Сэтгэл зүйн шинжлэх ухаан Нийгэм судлал, гадаад хэл
38.00.00 Эдийн засаг, удирдлага Математик, информатик
39.00.00 Социологи, нийгмийн ажиллагаа Нийгэм судлал, гадаад хэл
40.00.00 Хууль зүй Нийгэм судлал, гадаад хэл
41.00.00 Улс төрийн шинжлэх ухаан, бүс нутаг судлал Нийгэм судлал, гадаад хэл
42.00.00 Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл номын сангийн ажиллагаа Нийгэм судлал, гадаад хэл
43.00.00 Үйлчилгээ, аялал жуулчлал Нийгэм судлал, гадаад хэл
44.00.00 Боловсрол, сурган хүмүүжүүлэх ухаан Нийгэм судлал, гадаад хэл
45.00.00 Хэл, утга зохиол судлал Нийгэм судлал, гадаад хэл (орос)
46.00.00 Түүх, археологи Нийгэм судлал, гадаад хэл
49.00.00 Биеийн тамир, спорт Биологи, Биеийн тамир

 

Дээд боловсрол-нарийн мэргэжил (5/6 жилийн сургалттай)
08.00.00 Барилгын техник, технологи Математик, информатик
14.00.00 Цөмийн эрчим хүч, дулааны физик Математик, физик
21.00.00 Хавсралт геологи, уул уурхай, газрын тос хийн үйлдвэр, геодези Математик, физик
31.00.00 Клиник анагаах ухаан (31.05.01 Эмчилгээ, 31.05.02 Педиатри, 31.05.03 Шүдний эмчилгээ) Биологи, хими
32.00.00 Эрүүл мэндийн шинжлэх ухаан, урьдчилан сэргийлэх анагаах ухаан Биологи, хими
33.00.00 Эм зүй Биологи, хими
36.00.00 Мал эмнэлэг, зоотехникийн ухаан Биологи, хими
37.00.00 Сэтгэл зүйн шинжлэх ухаан Нийгэм судлал, гадаад хэл
38.00.00 Эдийн засаг, удирдлага Математик, информатик
40.00.00 Хууль зүй Нийгэм судлал, гадаад хэл
41.00.00 Улс төрийн шинжлэх ухаан, бүс нутаг судлал Нийгэм судлал, гадаад хэл

Хавсралт 3

2-р үе шатанд шаардлагатай баримт бичгийн жагсаалтыг бүрдүүлж ОХУ-ын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Россотрудничество агентлаг руу хүргүүлэх,

Сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон горилогчид дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

1. Гадаад паспортын хуулбар, орчуулга. хүчинтэй байх хугацаа нь Оросын Холбооны Улсад нэвтэрснээс хойш 18 сараас доошгүй байна, өөрөөр хэлбэл 2023 оны 3-р сарын 01-нээс хойш.
 
2. Горилогчийн өнгөт зураг бүхий анкет. Анкетыг EDU.RS.GOV.RU системд бүрдүүлсэн баримт бичгээс татаж авна. 
 
3. Сонгосон мэргэжлийнхээ дагуу их дээд сургуулийн сонголтыг хийхдээ мэдээллийн https://education-in-russia.com систем дэх холбоосыг ашиглана уу.
 
4. Горилогч бүр зургаан их дээд сургуулийн нэрийг сонгож болно. Гэхдээ холбооны нэг тойрогт гурваас дээшгүй, холбооны чанартай Москва, Санкт-Петербург хотоос тус бүр хоёроос дээшгүй сургууль заах эрхтэй.

Горилогчийн анкетад заасан аль ч сургууль түүнийг суралцуулах сонголтыг хийгээгүй тохиолдолд Орос Холбооны Улсын Боловсролын яам горилогчид хандаж Москва, Санкт-Петербург хотоос бусад Орос Холбооны Улсын дурын хот дахь их, дээд сургуулийг сонгох тухай нэмэлт мэдүүлэг бичих санал тавина. 

1. Боловсролын тухай баримт бичгийн сканердсан хуулбар, орчуулгын товчоогоор баталгаажуулсан орчуулга (боловсролын үнэмлэх, бакалавр, магистрын диплом), сурлагын дүнг хавсралтаар ирүүлнэ.
 
2. Орос хэлний зуны сургалтад суралцах горилогч (орос хэлний багш, монголын их дээд сургуулиудын орос хэлний ахлах дамжааны оюутан)-ийн хувьд дээд боловсролын дипломын хуулбар, орчуулгын товчоогоор баталгаажуулсан орчуулга, албан газрын тодорхойлолт; поликлиникийн тамга бүхий эмнэлгийн дүгнэлт (У-086 маягт), ХДОХВ-гүй болохыг нотолсон эмнэлгийн магадлал.
 
3. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчийн хувьд сүүлчийн улирлын дүн 11-р анги (11 жилийн сургалттай бол) эсвэл 12-р ангийн эхний хагас жилийн дүн (12 жилийн сургалттай бол).
 
4. 1-2-р курсийн оюутны хувьд сургалтын албаны тамга, сургуулийн тамга бүхий сурлагын тухай тодорхойлолт
(дундаж оноо 2,8-аас доошгүй буюу “сайн”), бүрэн дунд боловсролын үнэмлэх.
 
5. Гэрээний дагуу оросын их дээд сургуулийн бэлтгэл ангид суралцагчдын хувьд- оросын их дээд сургуулийн бэлтгэл ангид гэрээгээр суралцагчдын хувьд 1-р улирлын орос хэл, чиглэлийн (сургалтын чиглэлээ: хүмүүнлэгийн, техникийн, анагаах ухааны, эдийн засгийн гэх мэт), хичээлийн сурлагын тодорхойлолт, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар;
 
6. Аспирантурын хөтөлбөрөөр суралцах горилогчдын хувьд: нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт эсвэл суралцах чиглэлд тохирсон сэдэв бүхий реферат (10 хуудаснаас доошгүй байх)
 
7. Улсын III шатлалын эмнэлгийн тамга бүхий эмнэлгийн тодорхойлолт ( У-086 маягт)
 
8. ДОХ-ын халдваргүй болохыг нотолсон эмнэлгийн магадлал. Бүх баримт бичгийг орос хэлэнд хөрвүүлж орчуулгын товчооны тамгаар баталгаажуулсан байна. Тогтоосон хугацаанд баримт бичгээ бүрдүүлж чадаагүй горилогчийг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах нэрснээс хасна. 

Эх сурвалж: Соёлын яам 

#Боловсрол #Тэтгэлэг #Хөтөлбөр