Селена Гомез ба Хейли Бибер нар Инстаграм дээр бие биенээ дагахаа больсон нь фэнүүдийн анхаарлыг татжээ. Тэдний хэн нь ч энэ тухай олон нийтэд мэдэгдэл хийгээгүй бөгөөд энэ үйлдэлд хүргэсэн тодорхой сөрөг явдал олон нийтэд ил болоогүй байна.
Тэр хоёр анх 2023 оны 3-р сард бие биенээ дагаж эхэлсэн нь тухайн үед TikTok болон бусад сошиал платформ дээр тэдний хоорондын харилцааны тухай цуурхлыг дарах, мөн харилцан дэмжиж буйгаа харуулах зорилготой байжээ.
Түүнээс хойш Селена, Хейли хоёр заримдаа нэгнийхээ постыг лайкддаг байсан бөгөөд Селена хамгийн сүүлд 2025 оны 5-р сард Хейлиг дэмжсэн постод лайк дарсан байна. Гэвч тэд бие биенээ дагахгүй болсон нь хэрэглэгчид болон фэнүүдийн дунд таамаг, маргаан үүсгээд байна.
Хейли ба Селена – Жастин Бибертэй холбоотой түүх
Селена болон Хейли нар олон жилийн турш фэнүүдийн дунд Жастин Бибертэй холбоотой холбогдож, харьцуулалтад орж ирсэн. Жастин, Селена нарын удаан үргэлжилсэн харилцаа 2018 оны эхээр дууссан ба хэдхэн сарын дараа Жастин Хейлитэй болзож эхэлсэн бөгөөд 2018 оны 7-р сард сүй тавьсан билээ. Үүний дараа ч фэнүүдийн дунд Селена ба Хейлигийн хооронд сөргөлдөөн байгаа мэт ойлголт байсаар ирсэн.
2023 оны эвлэрэл – олон нийтэд мэдэгдсэн дэмжлэг
2023 оны 3-р сард Селена Инстаграм сторигоор дараах мэдэгдлийг хийж байв:
“Хейли Бибер надад хандаж өөрт нь байнга сүрдүүлэг, хэт сөрөг хандлага ирсээр байгааг хэлсэн. Би ийм зүйлийг дэмждэггүй. Хэн ч ийм байдалд өртөх ёсгүй. Би үргэлж эелдэг байдал, энэрэл, ойлголцлыг чухалчилж ирсэн, иймд энэ бүхнийг зогсоомоор байна.” ❤️
Хариуд нь Хейли ч мөн:
“Селена-г ийм мэдэгдэл хийсэнд маш их талархаж байна. Сүүлийн хэдэн долоо хоногт бид хэрхэн энэ маргаантай дүр төрхөөсөө салах тухай ярилцаж байсан. Сошиал заримдаа хуваагдал үүсгэдэг. Бид бүгд юу нийтэлж байгаадаа илүү ухаалаг хандах хэрэгтэй, үүнд би ч мөн багтана" гэжээ.
Харилцан лайк ба дэмжлэг
Хэдийгээр тэд бодитоор найзууд биш байж магадгүй ч, олон нийтэд харилцан дэмжлэгтэй, эелдэг ханддаг мэт сэтгэгдэл үлдээж байсан:
Хамтдаа олны өмнө гарсан ганц тохиолдол
2022 оны 10-р сард Academy Museum Gala дээр хамт зургаа даруулсан нь олонд ил болсон цор ганц нийтэд нээлттэй харилцаа байсан. Үүнээс хойш хамтдаа зургаа даруулсан эсвэл бодитоор уулзсан зураг, нотолгоо гараагүй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!