Өчигдөр буюу 3.18-нд Selenge Bodons баг 84-82 харьцаатайгаар BCH Knights багийг хожиж цувралыг 4-1 харьцаатайгаар дуусгалаа. Хэдий BCH Knights баг улирлыг өндөрлүүлж байгаа ч О.Эрдэнэцогтын хүчин зүтгэл, гялалзсан тоглолтуудыг онцлох хэрэгтэй юм.
Өчигдрийн тоглолтод тэрээр үнэхээр MVP түвшний тоглогч гэдгээ баталж шийдвэрлэх мөчид 2 дараалласан 3 онооны шидэлт оновчтой болгож тоог ойртуулж, шийдвэрлэх мөчид сүүлийн шидэлтийг хийж хожигдлоо.
Энэ улирал О.Эрдэнцогт маш жигд, өндөр хувийн гүйцэтгэлтэй тоглосон. Түүний энэ улирлын үзүүлэлтээс харвал:
Дээрх үзүүлэлтүүдээс харахад О.Эрдэнцогтын хувьд хэдий баг нь хасагдаж, MVP аваагүй ч гэлээ түүний хувьд гайхалтай улирал байлаа. Маш олон сагсан бөмбөгийн үзэгчид, бусад багийн дэмжигчид хүртэл түүнд хүндэтгэл үзүүлж харагдаж байна. Энэ нь түүний зөвхөн энэ улиралд үзүүлсэн амжилт биш сүүлийн хэдэн жилийн турш хувийн гүйцэтгэл жигд сайн байж, сагсан бөмбөгт хүч хөдөлмөрөө зориулан зүтгэсний үр шим биз ээ.
О.Эрдэнэцогт нь анх Хэнтий эбэг багаас 2014 оны Хөгжлийн лигийн MVP болж улмаар Дээд лигт 2017 онд Харцага багаас мэргэжлийн гараагаа эхлүүлсэн. Үүнээс хойш тэрээр Лигийн Бүх Оддын тоглолтод 7 удаа дуудагдан тоглосон.
Түүний хувьд төвийн байрлалаас бусад бүх байрлалд багтаа үр дүнтэй тоглодог. Хамгаалалт, довтолгоо жигд сайн. Мөн сагсны хэллэгээр бол хар ажил болон нэмэлт хүчин чармайлт маш сайн. Энэ нь түүний сагсан бөмбөгт хэр их чин сэтгэлээсээ хандаж тоглодогийг харуулдаг.
Энэ жил үзэгчид MVP-г авна хэмээн хүлээж байсан боловч аваагүй. Гэсэн хэдий ч үзэгчид түүнийг “Ард түмний MVP” гэх нэрээр алдаршуулан хүндэтгэл үзүүлэн дэмжсээр байгаа билээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!