NBA 2K25-д тоглохгүй тоглогчид хэн бэ?


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2024-09-09

NBA 2K25-д арав гаруй тоглогчид хасагдсан байна. Бүх одод, NBA-ын аварга, алдартай  тоглогчид хасагдаж байгаа ч  хөгжөөн дэмжигчэд тэднийг ирээдүйд харна гэж найдаж байгаа юм. Тэдний дундаас зарим нэрс фенүүдийн дунд нэлээдгүй шуугиан тарьж байгаа бөгөөд тэдгээр тоглогчдын нэрсийг танилцуулъя.

Blake Griffin

NBA-ын бүх оддын зургаан удаагийн тоглогч Blake Griffin энэ оны дөрөвдүгээр сард мэргэжлийн сагсан бөмбөгийн спортоос зодог тайлж байгаагаа зарласан. Тийм учраас тэр өнөөдрийн жагсаалтанд байхаа больсон бөгөөд ерөнхий менежерүүд түүнийг MyGM-ээр дамжуулан багтаа элсүүлэх боломжгүй болсон байна.

Andre Iguadala

Andre Iguadala нь 2015 оны NBA-ын финалын MVP тоглогч. Уарриорс багийн чухал үүрэг гүйцэтгэсэн туршлагатай уг тоглогч нь  19 жилийн карьераа дуусган албан ёсоор зодог тайлж буйгаа зарласан.

Goran Dragic

2008 онд хоёрдугаар тойргийг сонголтоор сонгогдож байсан Goran Dragic зодог тайлж буйгаа мэдэгдсэн. Тэр карьерынхаа туршид NBA-ын долоон багт тоглож,  Словенийг 2017 онд Европын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байсан билээ.

John Wall

Los Angeles Clippers баг John Woll-ыг нөөц хамгаалагчаар ажиллуулах боломжтой байсан ч 2К25-д тоглох боломжгүй болсон байна. Тус тоглогч нь чадварлаг холбогч, хурд тэсрэлт сайтай бөгөөд 2010-2020 хүртэлх онуудад Washington Wizards багт тоглож байсан билээ.

Serge Ibaka

 

Тус тоглогч 2022-2023 оны NBA-ын улиралд Milwaukee Bucks багийн гишүүнээр анхны тоглолтоо хийж байсан. Гэхдээ тэр FC Barcelona-тай тоглохоор Европт үлдэж байгаа учраас одоогоор албан ёсны жагсаалтанд байхгүй байгаа байна.

Frank Kaminski

2015 оноос NBA-д тоглон эхэлсэн гурван онооны тогтмол шидэлтээрээ талбайн тэгш байдлыг хангадаг байсан тус тоглогч Европт тоглож байгаа учраас 2К25-д багтаж чадаагүй байна.

JaMychal Green

Тэрээр Уирорс багийн самбараас бөмбөг авалт болон чадварлаг довтолгооны тоглогч билээ. Түүнийг гадаадад тоглох тухай мэдээлэл байхгүй ч 2К25-ын жагсаалтанд ороогүй байна.

Эх сурвалж: CBS sports

Сэтгүүлч: Д.Дөлгөөн

#NBA