С.Гантогоогийн "Чи бэлэн үү", "Хайрын түүх" дууны клипүүд хэрхэн бүтсэн бэ


YOLO.mn | YOLO.MN
2018-11-05

“Монгол Контент”ХХК-ийн дуучин С.Гантогоо анхны цомгийнхоо “Чи бэлэн үү” болон “Хайрын түүх” нэртэй хоёр дууныхаа клипний зураг авалтыг өнгөрсөн зун Солонгост хийлгээд ирсэн билээ.

Тэрбээр клипний зураг авалтаа Солонгосын аялал жуулчлалын бүс гэгддэг 20 гаруй газар хийлгэжээ.

Тухайлбал, Сөүл хотын Тундэмун Дизайн плаза, 2017 онд ашиглалтад орсон доошоо 6 давхар, дээшээ 123 давхар өндөр Lotte World Tower, зөвхөн англиар ярьдаг Пажу хотын Англи тосгон, Пусаны кино театр, Paradise Hotel  казино, далайн эрэг, Сүвон хотын  41 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн болон жуулчдын очих дуртай байгалийн үзэсгэлэнтэй газруудад очсон байна.

Энэ бүхэнд түүний элч дуучнаар ажилладаг Солонгосын аялал жуулчлалын корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газар дэмжлэг үзүүлсэн талаар тэрбээр ярилцлагадаа дурдсан юм.

“Чи бэлэн үү”, “Хайрын түүх” дууны клип хэрхэн бүтсэнийг дараах нэвтрүүлгээс  хүлээн авна уу.

Сэтгүүлч А.Мишээл

#Gantogoo