Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Хөгжлийн харандаа" танин мэдэхүйн, инновацын үзэсгэлэнг нийслэлийн Бизнес инновацын газар болон Монголын скаутын холбоо хамтран зургаадугаар сарын 1-ний өдөр "Соёлын төв өргөө"-нд зохион байгуулна.
Тус үзэсгэлэнгийн хүрээнд "CS2", "Mobile legend"-ын тэмцээн зохион байгуулах бөгөөд 13-17 насны бүх хүүхэд, залуус өөрсдийн багаа бүрдүүлэн оролцох боломжтой юм.
Мөн өвөрмөц, сонин, содон цуглуулгатай хүүхдүүдийг "Соёлын төв өргөө"-нд үзэсгэлэнгээ танилцуулах “Хуваалцангаа цуглуулъя” арга хэмжээнд бүртгэж байгаа бөгөөд өөрийн солилцохыг хүссэн зүйлсээ бусад хүүхдүүдтэй солилцон цуглуулгаа нэмэх боломжтой.
Тэмцээний төрөл:
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/fezcDkZ8y1bTszvc8
Бүртгэл дуусах хугацаа: 2024.05.28
Тэмцээний үеэр хүүхэд, залуус дуртай хүүхэлдэйн кино, аниме, тоглоомын баатрын дүрд хувиран ирж "Cosplay" тэмцээнд оролцох боломжтой.
“Хуваалцангаа цуглуулъя” арга хэмжээнд оролцох хүсэлтэй хүүхдүүд 88927079 дугаарт холбогдон бүртгүүлээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!