Байгаль орчны талаар үнэ төлбөргүй сургалт болж байна

Байгаль орчноо анхаарч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүүхдүүд анхаарлаа нааш нь хандуулна уу.
Монгол Улс дахь Америкийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Ногоон нүүдэлчид” төсөл нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцох хүсэлтэй өсвөр үеийнхэнд зориулсан 1 жилийн нөлөөллийн хөтөлбөр юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд үнэгүй сургалтууд цахимаар явагдаж байна.
Хичээлийн хуваарь болон багш нарын мэдээллийг танилцуулж байна.
- 02/06-нд “Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа ба байгаль орчны шударга ёс” Breathe Mongolia - Clean Air Coalition (Агаарын Харуул ТББ)-ын хамтран үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Энхүүн
- 02/13-нд “Хэрхэн байгальд ээлтэй манлайлагч байх уу? ”Монгол экологийн төв ТББ, YSC хөтөлбөрийн зохицуулагч Т.Хувьзаяа
- 02/17-нд “Аюулгүй ирээдүй, айл өрхөөс…” Дэлхийн Зөн Монгол ОУБ, Уур амьсгалын өөрчлөлт, хүмүүнлэгийн онцгой байдлын мэргэжилтэн C.Батбаяр
- 02/21-нд “Гамшигийн бэлэн байдлын төлөвлөгөө: Угтаж хар, тосож бэлд, тэсч дав” Дэлхийн Зөн Монгол ОУБ, Уур амьсгалын өөрчлөлт, хүмүүнлэгийн онцгой байдлын мэргэжилтэн C.Батбаяр
- 02/27-нд “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нийгмийн эрүүл мэндийн асуудлууд” ПИН олон улсын байгууллагын хөтөлбөрийн захирал Д.Амаржаргал
- 03/20-нд “Цөлжилтийг бууруулах ба цөлд хэрхэн мод тарих вэ?” Shambala 2056 төслийн санаачлагч Б.Шижирбат
- 03/21-нд “Органик хог хаягдлыг хөрс бордоо болгох нь” Shambala 2056 төслийн санаачлагч Б.Шижирбат нар цахимаар Ногоон Нүүдэлчид хөтөлбөрийн хүрээнд сургалт орох гэж байна.
Хөтөлбөрт нэгдэж цахим сургалтад сууж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрийн хувь нэмрийг оруулах бол ЭНД дараарай.