Мэдээллийн Технологит суралцах 15 ШАЛТГААН


Үжин | YOLO.MN
2017-10-09

1.ОЛОН ТӨРЛИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА
Машины оношлогоо, дурангийн мэс засал, замын хөдөлгөөний камер, цахим төлбөрийн системүүд, онлайн /интернт худалдаа гэх мэтчилэн өдөр ирэх тусам компьютерийн хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр мэргэжилтнүүдийн хүрээ тэлж  байна.

2.ӨНДӨР ЦАЛИН
Мэдээллийн технологийн салбарт ажиллагсдын цалин өндөр байдаг ба бас өрсөлдөөнтэй. Google-д ажиллаж байгаа программистын цалин анхны жилдээ 100000$ байдаг.

Энгийн нэг програм хангамжийн инженерийн жилийн дундаж орлого 85000$

http://www.payscale.com/research/US/Job=Software_Engineer/Salary

3. ГАЙХАЛТАЙ СЭТГЭЛ ХАНАМЖ
Мөнгө хэдий чухал ч ажлаасаа авах сэтгэл ханамж бусад мэргэжлүүдээс 2 дахин их байдаг нь судалгаагаар нотлогдсон.

4.ИТГЭМЭЭРГҮЙ ОЛОН ТӨРЛИЙН ШААРДЛАГАТАЙ
Биотехнологи, нанотехнологи робот, хиймэл оюун, худалдаа үйлчилгээ, барилга, тээвэр, зар сурталчилгаа гэх мэтчилэн бусад салбаруудад ч хэрэглэдэг.

5.СУРСАН ЗҮЙЛЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛДОГ
Та онолын өндөр мэдлэггүй ч хүмүүст хэрэгтэй аппликейшнийг зохион түгээж болно. Магад та дээд сургууль төгсөөгүй ч байж болох юм.

Интернетийн хөгжлийн давуу талаар дэлхийн хаанаас ч аль ч орноос хичээл сургалтын материалуудыг зэрэгцэн судлах боломж.

6.ТА СУРЧ БАЙХДАА МӨНГӨ ЦУГЛУУЛЖ БОЛНО
Та сурч байхдаа илүү чадварлаг байвал мэдээлэл технологийг ашиглан мөнгөтэй болж болно.

7.АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ БОЛОН СИСТЕМТЭЙ СЭТГЭЖ СУРАХ НЬ ТАНЫГ НАСАН ТУРШИД ТАНЬ ХӨТӨЛНӨ
Логикоор сэтгэх болон асуудал шийдвэрлэх нь бидний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг ба компьютерийн шинжлэх ухаанд хэрэглэснээр эдгээр чадваруудыг  нэмэгдүүлдэг..  

8.ГЭР БҮЛДЭЭ НЭР ХҮНДТЭЙ НЭГЭН БОЛДОГ
Энэ шалтгаан энгийн мэт боловч таны гэр бүл болон найз нөхөд тань технологийн асуудлыг шийдэх үед таны мэдлэгийг бахдан сайшаадаг.

9.ГАЙХАЛТАЙ ХҮМҮҮС ҮҮНИЙГ ХИЙДЭГ
Энэ ажлыг хийж байгаа хүмүүс үнэхээр содон сонирхолтой ч өргөн мэдлэгтэй чадварлаг байдаг нь гайхалтай.

10.БАГААР АЖИЛЛАХАД СУРАЛЦДАГ
Бүхэл өдөржин ганцаараа хийх ажлыг багаараа нэг цагт хийж болдог.

Хүүхдүүдэд бага наснаас нь нээлттэй эх / Opensource ийн үнэ цэнийг шууд хэрэглээ болгон ашиглуулснаар олон хүнтэй  багийн үнэ цэнийг ойлгуулах бусдаас суралцах чадвар суулгадаг

11.ЗААВАЛ ЭЗЭМШИХ ЧАДВАР 
Жолооч гэдэг мэргэжил биш хүн бүрийн хэрэглээ болсонтой адил ирээдүйд мэдээллийн технологи бүх л салбарт хэрэглээ болно.

12.ХЭРЭГЛЭГЧ БИШ БҮТЭЭГЧ БОЛОХ НЬ ЧУХАЛ 
Дэлхий дээр олон шинэ бүтээлүүдийг  хүүхэд залуус зохион бүтээж байгааг харахад  энэ салбар нь мэдлэгийн цар хүрээ өргөн хязгааргүй, насны ялгааг үл харгалзан хувь хүний сонирхол, оюун санаа, хандлагаар шууд үнэлэгддэг болохыг харуулж байна.

13.ГАДААД ХЭЛ ШИГ ЧАДВАР БОЛЖ БАЙНА
Ихэнх програм хангамжийн бүтээгдэхүүнд хүнд тооцоолол хийдэггүй бөгөөд гадаад хэл шиг өөр өөрийн салбараасаа хамаарч код бичих төвшин бүр нь цаашдаа мэргэжилтэн болоход их бага хэмжээгээр байнга хэрэг болдог.

14.ТӨГС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ  -"perfect investment"
Таны хүүхэд программист болохгүй ч хаана ч ажилласан үнэ цэнэтэй боловсон хүчин байх болно. there is a constantly growing need for all kinds of coding knowledge worldwide.

15.КОД БОЛ УРЛАГ
Ямар ч код нь энгийн хүн  ойлгохоор байх нь өөрөө урлаг юм.

Эх сурвалж:

#Information #Technology #Learning #Teenagers