Дотны нэгнээ алдахад хүргэх 8 үйлдэл


Х.Даваахүү | YOLO.MN
2022-10-10

Бид заримдаа өөрийн мэдэлгүй, санаатай, санамсаргүйгээр хүмүүсийг өөрөөсөө түлхэх нь бий. Гэнэт л чамайг гэх хүмүүс цөөрч хэрэгтэй үед чинь хажууд чинь байх хүнгүй болсон байх вий. Үүнээс сэргийлэхийн тулд өөрийнхөө бусдад ямар хандлага гаргаж байгааг ямагт анхаарч байх хэрэгтэй. Хэрвээ эдгээр 8  зүйлийг хийж байвал яг одоо зогсоохыг хичээгээрэй.  

1. Хүчтэй нэгэн байх гэж хичээх     

 Биеэ даасан байх нь сайн хэрэг ч заримдаа бүх зүйлийг зөвхөн өөрөө л хийх гэж хичээж бусдаас тусламж хүсэхгүй байх нь таныг хэтэрхий “би” төвтэй санагдуулна. Ингэснээр чамайг хүйтэн хөндий нэгэн болгож харагдуулах сул талтай юм. 

2. Хэтэрхий их анхаарал хандуулах 

Ийм хандлага зарим хүмүүст сайхан санагддаг байж болох ч ихэнхид нь залхмаар мэдрэмж төрүүлдэг. Хувийн орон зай руу нь хэтэрхий халдвао чамайг төвөгшөөж эхэлнэ. 

3. Өөртөө итгэлгүй үйлдэл хийдэг

Гаргасан шийдвэртээ үргэлж эргэлзээд байвал тэр хүн таныг сул дорой, ойлгомжгүй хүн мэтээр мэдэрч эхэлнэ. Үргэлж л хийх гэж байгаа үйлдлээ бусдаас асууж гаргасан шийдвэрийнхээ араас харамсаж санаа зовж байдаг хүнд хэн ч дуртай байхгүй. 

4. Гомдоллогч

Үргэлж бүх зүйл дээр гомдоллож, өөрийнхөө хүссэн зүйлийг бусдад тулгаж шаарддаг нэгэнтэй таарч байсан уу? Тийм хүнтэй харилцан яриа үүсгэх хүртэл төвөгтэй байдаг шүү дээ. Эсвэл чамд ийм зан байгаа юм биш биз?

5. Шүүмжлэгч 

Бусадтай хамт байхдаа өөр нэгний талаар байнга шүүмжилж доог тохуу хийх нь хамт байгаа хүнд чинь хэтэрхий төвөгтэй санагддаг гэдгийг мэдэх үү? Бусдын хэрэгт хэт их  оролцож өмсөж зүүж, идэж хэрэглэж байгаа зүйлийнх нь талаар мэддэг юм шиг ярих нь бусдыг чамаас холдох том шалтгаан болно. 

6. Эго, эго

Өөрийнхөө тухай бага зэрэг ярих нь хэвийн зүйл боловч үргэлж өөрийнхөө талаар ярих нь бусдад хачин санагдана. Өөрийгөө хэт дөвийлгөх гэсэн хандлага харагдаж бушуухан таны хажуугаас холдохын түүс болно. Магадгүй ахиж таны хажууд ч ирэхгүй байж мэднэ. Ер нь “Эго” ихтэй хүнтэй байх хэнд ч төвөгтэй шүү дээ. 

7. Худал хэлэх

Аль болох үнэн байх хэрэгтэй. Сайн ч бай муу ч бай өөрийнхөө хийсэн үйлдлийг үнэн зөвөөр илэрхийлэх нь итгэл төрүүлдэг. 

8. Хамт байх үедээ бусад хүмүүсийн талаар хэт их ярих 

Хамт байна гэдэг хэн хэнийхээ ярих зүйлсийг сонсож ямар нэгэн асуудал тулгарсан бол хамтдаа шийдэх арга замыг хайх эсвэл сайхан хөгжилтэй яриа өрнүүлж хамт цагийг зугаатай өнгөрөөх явдал биш гэж үү? Харин хажууд чинь байхгүй хэн нэгний талаар хэтэрхий их ярих нь тухайн хүнийг ч залхааж ярих хүслийг нь унтраах юм шүү. 

Эх сурвалж: awarenessact

#Сэтгэл зүй