Matured буюу насанд хүрсэн хүний 10 чанар


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Нас бол төлөвшлийг тодорхойлогч зүйл биш. Харин хүний зан чанарын боловсорсон байдал, хүнд хэцүү үед хэрхэн ханддаг, амьдралдаа хэрхэн шийдвэр гаргадаг нь төлөвшлийн жинхэнэ шалгуур юм. Зарим хүмүүс бие махбодын хувьд өссөн ч, сэтгэл санааны хувьд жинхэнэ насанд хүрсэн хүн болох хүртэл урт зам туулдаг. 

Жинхэнэ насанд хүрсэн гэж өөрийгөө нэрлэхийн өмнө эзэмших шаардлагатай 10 чанарыг онцолж байна. 

1. Сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг байх


Бусдын үйлдэлд уурлаж, шууд тэсрэхийн оронд насанд хүрсэн хүн сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг. Тэд амьдралын нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлдэг биш, харин урьдчилан бодож, зорилгоороо удирдуулдаг. Мэдээж сэтгэл хөдлөл чухал ч, зан чанар нь тэрхүү сэтгэл хөдлөлийг хянадаг.

2. Өөрийнхөө үйлдэл, хариуцлагыг үүрч чаддаг байх


Хүмүүс өдөр бүр сонголт хийдэг бөгөөд тэр сонголт бүр үр дагавартай. Насанд хүрсэн хүн өөрийн үйлдэлдээ бүрэн хариуцлага хүлээдэг. Та өөрөө өөрийнхөө аз жаргал, амьдрал, сонголтын үр дагаварыг хариуцах үедээ л жинхэнэ насанд хүрч байна гэсэн үг.

3. Насанд хүрсэн хүмүүс хялбарыг бус, шаардлагатайг хийдэг


Насанд хүрсэн амьдрал гэдэг нь бидний хүсээгүй зүйлсээр дүүрэн байдаг — татвар төлөх, аяга таваг угаах гэх мэт. Тэд “татвар төлөх” бол таталцлын хууль шиг зайлшгүй зүйл гэж хүлээж авдаг. Гомдоллож, уурлах утгагүй. Тиймээс тэд юу ч байсан урдах ажлаа хийдэг. 

4. Төлөвшсөн хүмүүс амьдралынхаа талаар гомдоллодоггүй
Насанд хүрсэн хүний нэг шинж нь — байгаадаа талархаж, үгүйдээ гомдоллож, атаархахгүй байх юм. Та бүхнийг өөрийн бололцоогоор үнэлж, бусдын зовлон бэрхшээлийг ойлгож чаддаг бол та талархах сэтгэлтэй нэгэн юм.

5. Өөрийгөө хүлээн зөвшөөрч чаддаг байх


Өөрийгөө яг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг амар биш. Гэхдээ насанд хүрсэн хүн өөрийнхөөрөө байхыг үнэлдэг бөгөөд өөртөө итгэлтэй байдаг. Бусдын таашаалд нийцэхийн тулд өөрийгөө өөрчлөх гэж хичээхгүй.

6. Төлөвшсөн хүмүүс бусдад туслах, өөрсдөө тусламж хүсэх цагийг мэддэг
Хүн бүхнийг мэдэх боломжгүй. Харин үүнийг хүлээн зөвшөөрч, мэдэхгүй зүйл дээрээ суралцахад бэлэн байх нь насанд хүрсэн хүний шинж. Насанд хүрсэн хүн юу хяналтанд нь байгааг, юу хяналтнаас нь гадуур байгааг ялгаж чаддаг. Тэд уурлаж бухимдах биш, нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд хийх ёстой зүйлээ хийдэг. 

7. Даруу, эгэл байдал
Амжилтаа хэт дөвийлгөхгүй байх нь насанд хүрсэн хүний бас нэг шинж. Та хэнтэй ч шударга, хүндэтгэлтэй харьцдаг, өөрийгөө бусдаас илүү гэж мэдрэх шаардлагагүй байдаг бол та төлөвшсөн хүн юм.

8. Уян хатан, дасан зохицох чадвартай байх
Аливаа зүйл төлөвлөсөн шиг болохгүй үе олон. Насанд хүрсэн хүн нөхцөл байдалд тохирч сэтгэх, уян хатан байж чаддаг. Харин гөжүүд зан гаргаж, гомдоллож, бурууг бусдад тохох нь гэнэн хүний шинж.

9. Нээлттэй сэтгэлгээтэй, бусдыг шүүмжлэгч бус байх
Насанд хүрсэн хүн өөр үзэл бодолтой хүнийг шүүмжлэхийн оронд ойлгохыг хичээдэг. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэхийг хичээдэг бөгөөд өөрөөсөө өөр хүмүүстэй ойлголцохыг зорьдог.

10. Хөгжилд үргэлж нээлттэй байх
Эцэст нь, насанд хүрсэн хүн суралцах боломжийг үргэлж хайдаг. Ухаалаг болохын хэрээр улам илүү ихийг сурах хэрэгтэй гэдгээ ойлгодог. Тэд туршлагатай хүмүүсээс, итгэлтэй найз нөхдөөс зөвлөгөө авахаас ичдэггүй. Амьдрал бол тасралтгүй суралцах үйл явц юм.

Танд эдгээр шинжүүдээс аль нь бий вэ? Насанд хүрсэн гэж тооцогдохын тулд өөр ямар чанарууд хэрэгтэй гэж та бодож байна вэ?

#зөвлөгөө