Жастин Биберийн “Sorry” дууны "галзуу" бүжигчдийн талаар чи мэдэх үү?


Заяц | YOLO.MN
2016-04-07

Дуучин Жастин Биберийн “Sorry” дууны клип  өнгөрсөн оны аравдугаар сард анх Youtube-д тавигдсан.

Одоогийн байдлаар энэхүү клипийг бараг 1,1 тэрбум удаа үзсэн байна. Гэхдээ “Sorry” дууны видео клипийг ингэж их үзсээр байгаа нь ганц Жастин Биберийн дуунд татагдсных ч биш гэдгийг хөгжим судлаачид хэлж байгаа аж. Гол учир нь видеон тоглосон цоглог бүжгийг сонирхолтойгоор бүжиж буй охид. Реппэр Игги Азеала хүртэл энэ санааг ашиглан “Team” дуугаа клипжүүлсэн байна лээ.

Тэдний талаар энд дэлгэрэнгүй сийрүүлье.

1. Тэд Шинэ Зеландаас гаралтай.
2. Хамтлагийн нэр ReQuest Dance Crew.

3. 2007 онд анх 5 бүжигчидтэй байгуулагдсан.

4. Дан охидын, хип хоп бүжгийн хамтлаг.

5. Хамтлагийн ахлагч, бүжиг дэглээч Parris Goebel.

6. Тэд The Palace Dance Studio-д харьяалалтай 7 хамтлагийн нэг.

7. Анх 2009 онд АНУ-ын Лас-Вегас хотноо зохион байгуулагдсан World Hip Hop Dance Championships-д 12-18 насны ангилалд (varsity) дэлхийн аваргын цомыг авчээ.

8. 2010 онд тэд “ America’s best dance crew” шоуны ялагч  Poreotics хамтлагийг ардаа орхиж World Supremacy Battlegrounds тэмцээнд түрүүлсэн.

9. The Palace Dance Studio-н Bubblegum, Sorority, Duchesses, ReQuest, Misfits, In-Laws, Kings хамтлагууд нэгдэн Royal Family Mega Crew гэсэн нэртэй бүжгийн хамтлагийг бүрдүүлдэг.

10. ReQuest Dance Crew нь Royal Family crew-н бүрэлдэхүүнээрээ  World Hip Hop Dance Championships-н Mega crew ангилалд 2011, 2012, 2013 онуудад түрүүлж, 2015 онд 2-р байранд орж байжээ.

11. 2011 онд тэд “ America’s Best Dance Crew” тэмцээний шалгаруулалтанд тэнцсэн ч тэмцээний дөрөв дэх долоо хоног дээр хасагдсан юм.

12. 2012 онд ReQuest-н охид The Palace Dance Studio-н бүжигчидтэй хамт “American Idol” шоуны хаалтан дээр дуучин Jennifer Lopez-н ард бүжиглэжээ. Түүний дараа дуучин бүсгүйн “Goin’ In” дууны клипт тоглосон.

13. Cirque du Soleil“Michael Jackson: One” шоуны бүжигчдээр ажилласан.

14. Хамтлагийн ахлагч Parris Goebel болон The Palace Dance Studio-хоо бүжигчидтэй хамт америкийн “ Dancing with the stars” шоунд оролцож байсан.

15. 2015 оны American Music Awards шагнал гардуулах ёслолын нээлтийн үеэр дуучин Jennifer Lopez-той  хамт бүжиглэсэн.

16. Үүний дараа 2015 оны Mnet Asian Music Awards шагнал гардуулах ёслолын үеэр солонгосын Kpop  одууд болох CL, 2NE1, Big Bang нарын уран бүтээлийг өөрсдийн бүжгээрээ чимсэн юм.

17. Тэд дуучин Justin Bieber-н “ Sorry” дууны клипнээс гадна түүний сүүлд гаргасан Purpose альбомны 13 дууг багтаасан Purpose: Movement богино хэмжээний кинонд тоглосон.

18. Тэдний тоглосон клипүүдээс хамгийн хөгжилтэй нь “Sorry” байсан. 90-ээд оны стилээр хувцаслана гэхэд хамтлагийн охидод тийм хувцас бараг байхгүй байсан учир хамтлагийн ахлагч Parris Goebel өөрийнхөө хувцаснуудаас авчирч өгчээ.

19. Тэд хамгийн багадаа долоо хоногт 4 удаа 4-8 цаг студидээ бэлтгэл хийдэг.

20. Хамгийн сүүлд тэд солонгосын Kpop од дуучин CL-н "Hello Bitches" дууны клипт тогложээ.

CL manicure

Сонирхуулахад, The Palace Dance Studio жил бүрийн 1-р сард бүжигчдийн сонгон шалгаруулалт явуулдаг бөгөөд сонгон шалгаруулалт 3 өдөр үргэлжилдэг гэнэ.

#Одод #Justin #Stars #Request #Dance #Crew