Дуучин Jessie J ээж болно


Х.Даваахүү | YOLO.MN
2023-01-10

Их Британийн дуучин Jessie J тун удахгүй ээж болох нь ээ. Jessie 2018 оны Лондонд  хийсэн тоглолтынхоо үеэр нэгэн дуугаа эхлүүлэхийн өмнө “Би үүгээр өөрийгөө өрөвдүүлэх гэсэнгүй. Учир нь энэ дэлхий дээр хэдэн сая эрэгтэй, эмэгтэй хүмүүс үр хүүхэд олохгүйн зовлонг туулж яваа. Энэ дууг би өөрийнхөө зовлон шаналлыг нимгэлэн, зүрх сэтгэлээсээ аз жаргалыг хайхын тулд, басхүү надтай адил сэтгэлийн шарх амссан хүмүүст итгэл найдвар өгөхийн тулд бичсэн юм” гэж хэлсэн ба үүгээрээ тэр өөрийгөө хүүхэдтэй болох хүсэлтэй ч төдийлөн чадахгүй байгаа гэдгийг дурдаж байжээ.  

Тэгвэл өнгөрсөн баасан гаригт инстаграм хуудсаараа дамжуулан сонсогч фенүүддээ жирэмсэн болсноо зарлалаа. Тэрээр "Би гайхамшгийг бүтээсэн. Бурхандаа баярлалаа, та нартаа энэ сайхан мэдээг хуваалцаж буйдаа маш их баярлаж байна" гэжээ.

Jessie-дээ халуун баяр хүргэе. 

Эх сурвалж: people

#Оддын тухай