Хөлбөмбөгийн ДАШТ-ний цом өнөөдөр Монголд ирнэ


Сондор | YOLO.MN
2018-04-23

Хөлбөмбөгийн ДАШТ-ий "Алтан Дагина" цом өнөөдөр Монголд ирнэ. Алтан цомыг Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд 11 цагт, Шангри-Ла зочид буудалд 13 цагт танилцуулах юм байна.

МХБХ-ны ногоон талбайд болох арга хэмжээний ХӨТӨЛБӨР:

10:00 Оддын хөлбөмбөг
11:00 ДАШТ-ий цом талбайд ирэх (МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ)
12:30 МХБХ-ны супер цомын тоглолт (Эрчим - Улаанбаатар Сити)

Энэхүү үйл ажиллагаа нь  үнэ төлбөргүй болох  юм байна.

2017 оны есдүгээр сард ОХУ-аас гараанаасаа гарч зургаадугаар сарын 3-нд ОХУ-ын нийслэл Москва хотод бариандаа орсноор дэлхийн 53 улс, 91 хотоор аялах аялал дуусах юм байна. 

Нийт 126 мянган км замыг есөн сарын турш туулах уг алтан цом нь 6.1 кг жинтэй, 36.8 см өндөртэй, 18 каратын таван кг алтаар бүтээгдсэн бөгөөд ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл улсын Ерөнхийлөгч нар л энэ цомд гар хүрэх эрхтэй байдаг юм байна.

#ДАШТ #Football #Mongolia