P. Diddy-ийн шүүх хурлын үеэр BTS дурдагдсан — Яагаад гэвэл


Т.Онон | YOLO.MN
2025-05-14

Сүүлийн үед хөгжмийн түүхэнд хамгийн дуулиантай хэргүүдийн нэг бол P. Diddy-ийн шүүх процесс юм. Хип-хопын түүхэнд асар том нэр хүндтэй P. Diddy нь одоогоор зохион байгуулалттай гэмт хэрэг, бэлгийн мөлжлөг, садар самуунд оролцуулах зорилгоор хүн тээвэрлэх зэрэг хүнд хэрэгт буруутгагдан шүүгдэж байна.

Тэгвэл энэ шүүх хуралд BTS хэрхэн дурдагдсан вэ?

Энэ хэрэг зөвхөн шүүх танхимд байгаа сэтгүүлчдийн мэдээллээр л нийтэд хүрч байна. Rotten Mango нэртэй, хамгийн алдартай true crime (жинхэнэ гэмт хэрэг) подкастыг хөтөлдөг Stephanie Soo олон сая дагагчтай учир энэ шуугиантай шүүх хурлын хэд хэдэн өдөрт биечлэн оролцож чадсан бөгөөд түүнийгээ TikTok хуудсандаа хуваалцсан байна.

Энэ бичлэгтээ тэрээр шүүхийн тангарагтны сонгон шалгаруулалтын үеийг дурссан бөгөөд тухайн үед нэгэн эмэгтэй тангарагтан BTS хамтлагийн тоглолтыг үзэж байна гэж хэлсэн тухай дурджээ.

“Түүнээс хөгжмийн сонирхлыг нь асуухад тэр ‘рок, хип-хоп хөгжим сонирхдог, бас одоо яг BTS хамтлагийн тоглолтыг үзэж байгаа’ гэж хэлсэн. Өөр онцлох зүйл байгаагүй, зүгээр л энэ талаар хэлмээр санагдсан юм,” хэмээн Стефани ярьжээ.

Шүүхийн тангарагтныг сонгох үед хэргийг шударгаар шүүх чадамжтай эсэхийг шалгах зорилгоор олон төрлийн асуулт тавьдаг. Энэ хэрэг дээр P. Diddy-ийн талаар эерэг эсвэл сөрөг хандлагагүй, төвийг сахисан байр суурьтай тангарагтан сонгохын тулд хөгжмийн сонирхлыг нь асуусан байж болно.

Тодруулж хэлэхэд, BTS хамтлагийг P. Diddy эсвэл хуульчид дурдаагүй — гэхдээ ямар нэгэн байдлаар тэдний нэр ярианд орж ирсэн байна.

Эх сурвалж: Koreaboo

#P. Diddy #BTS