BLACKPINK хамтлагийн гишүүд зөвхөн урлагт бус загварын салбарт ч маш амжилттай яваа. Бүгд л дэлхийн алдартай, тансаг брендүүдийг олон улсад төлөөлж, нүүр царай нь болж буйгаар зогсохгүй тус хамтлагийн гишүүн Rose өнгөрсөн жилийн Met Gala улаан хивсний ёслолд оролцож түүх бүтээсэн.
Тэгвэл энэ удаа Lisa тавдугаар сарын 4-ний өдөр Францын Парис хотод “Dans Paris” нэртэйгээр зохиогдсон ‘Celine’ брендийн загварын шоуны тайзнаа алхаж дэлхий нийтийг шуугиуллаа.
Celine бренд тус загварын шоундаа нийт 63 өнгө төрх, хувцаслалт танилцуулснаас Lisa хоёр өөр хувцсыг танилцуулан алхсан бөгөөд фенүүд нь төдийгүй загварын салбарынхан ч түүний алхалт мэргэжлийн моделиудаас ялгарахгүй байгааг олонтаа дурджээ.
Дээрх бичлэгийн 4:35 болон 8:48 дахь минутаас Lisa-г харж болно.
Эх сурвалж: Elle
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх