Өөрийгөө идэвхжүүлэх арван арга


Т. Хулан | YOLO.MN
УРЖИГДАР

Хийх ёстой төлөвлөгөөт ажлууд урд тань өрөөстэй байгаа ч хийх урам зориг, хүсэл сонирхол төрч өгөхгүй байна уу? Мэдээж аливаа амжилттай ажлын ард эрч хүчтэй, идэвх оролцоотой цаг хугацаа байдаг. Тэгвэл хэрхэн өөрөө өөрийгөө  мотивацжуулж, төлөвлөгөөт ажлуудынхаа ард гарах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

1.Арай өөрөө өөртөө шалтгаан хэлээд байдаг юм биш биз?

Мэдээж таны толгойд өмнө нь бодсон зүйлээ хийж эхлэхэд саад болж байсан олон шалтгаан байсан байх, одоо ч толгойд тань эргэлдэж байгаа байх. Гэтэл тэдгээр шалтгаан чинь таны аль хэдийн одоо хүрчихсэн байх ёстой газар тань хүрэхэд саад болсон гээд бод доо.

Тэгэхээр одоо тэдгээр шалтгаануудаа март. Битгий сонс.

2.Алдахаасаа айх нь өөрөө алдаа юм

Тийм ээ. Та алдаж ч магадгүй. Бас амжилт олж ч магадгүй. Та алдахаас айж байна уу, амжилт олохоос айж байна уу?

Аль нь ч байсан эцсийн эцэст та ямар ч идэвхгүй, мөрөөдөл мөрөөдөл хэвээрээ л үлдэнэ.

Амжилтад хүрсэн хүн амьдралдаа нэг бус удаа алдаж л байсан байдаг. Магадгүй тэдний амжилтын үндэс алдаа байсан л гэж тэд хэлэх байх.

3.Хялбарчлах гэдэг нь ухаантай үйлдэл

Хялбарчлах гэдэг нь хэрэггүй, ашиггүй зүйлийг хасах, алгасах гэсэн үг юм. Хялбарчилж болох зүйлийг мөн хялбарчлах хэрэгтэй зүйлийг хялбарчилж чаддаг байвал та цаг хугацаа хэмнэхээс гадна таны ой санамж мөн сэтгэл санаа цэвэрлэгдэж та бага санаа зовж, нeрвтэх болно.                              

4.Өглөөний хүн болно гэдэг нь өөрчлөлтийн эхлэл юм.

Амжилттай явж буй хүмүүс эрт босдог. Эрт босоход л ямар нэгэн ид шидтэй, онцгой, хүчтэй зүйл байна. Энэ өдрийн хагаст зарим нэгэн нь босоо ч үгүй байдаг. Энэ үe бол хамгийн чухал мөн сэтгэл сэргээсэн үe юм. Нар мандахаас өмнө босдог хүмүүс тэдний амьдрал урагш тэмүүлэх эрч хүчээр дүүрэн болсон гэж баталдаг.

5.Эрүүл биед саруул ухаан оршино

Байнгын хөдөлгөөнтэй байх нь таны эрүүл мэндэд тустайгаас гадна та эрүүл мэндээ хамгаалахын тулд та хэзээ нэгэн цагт хийж эхлэх шийдвэр гаргах л учир та одоогоос цаг зав гаргаарай. Спорт, дасгал хөдөлгөөнийг та зөвхөн спорт зааланд ч биш гэртээ үнэгүй талбай ашиглаад хийж болно.

6.Оролдлого сайт оройд гарна.

Хүн хэчнээн их оролдлого хийнэ тэр хэрээр туршлагатай болж амжилтад хүрдэг. Амжилт бол оролдлого боломжуудтай огтлолцсон цэг юм. Оролдлогогүй бол та өөрийн авьяасаа илэрхийлж гаргаж чадахгүй. Аливаа нэгэн зүйлийг туршиж оролдож үзсэнээр та үргэлж авьяас билэг, чадвараа нээн харуулах боломжоо ашиглахад бэлэн болно. 

7.Бусдын шүүмжлэлийг тойрох бус дайрах

Хүн магтаал сайшаалаас урам авдаг нь үнэн боловч жинхэнэ хөгжил бусдын шүүмжлэлийг хүлээн авч өөрчлөлт хийхээс эхэлдэг. Мэдээж шүүмжилсэн болгон нь үнэн биш байдаг болохоор гол нь бусдын шүүмжлэлээс авахыг нь аваад хаяхыг нь хаяж байх хэрэгтэй.

8.Өнгөрснийг тавьж явуулах

Өнгөрсөн алдаандаа харамсаж, өнгөрснийгөө санан гиюүрч байгаа хүн өнөөдөр болон ирээдүй хэмээх хоёр цаг хугацааг ямар ч ач холбогдолгүй болгож  орхидог. Цаг хугацааны хууль гэдэг зүйлийг хэн ч сөрж чадахгүй тиймээс ганц олдсон амьдралаа үрэн таран хийхийг л хүсээгүй бол өнгөрсөндөө битгий наалд.

9.Сул талыг давуу тал болгох

Сул тал болон муу зуршлуудтайгаа байнга тэмц. Магадгүй та өдөр бүр ялахгүй байж болох ч битгий бууж өг. Тулааны талбарт хамгийн тэвчээртэй байсан нь ялдаг гэдгийг битгий март. Ялалт бүхэнд өөртөө баяр хүргэ.

10.Ур чадвараа олж нээ

Хүн бүр аливаа зүйлд өөр өөр ур чадвартай байдаг. Харин бүх талбар дахь ур чадвараа дээшлүүл. Өөрөөр хэлбэл бүх зүйлд төгс болох гэж хичээ.

#зөвлөгөө