Сошиал ертөнц хэдий зугаатай ч заримдаа замбараагүй, бас аймшигтай байдаг. Сошиал буюу олон нийтийн цахим сүлжээнд зураг болон текстээр тодорхой утга, ялангуяа хошин утга түлхүү илэрхийлдэг постуудыг загварын салбарт хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл меме-тэй нэгэн содон коллекци гарчээ.
“Couture” хэв маягийн загвар нь дэгжин, ховор бас тун ч шинэлэг байдгаараа онцлог. Тэгвэл “Виктор & Ролф” 2019 оны хаврын шинэхэн коллекцоо “MEME”-тэй хослуулан гаргасан нь олны анхаарлыг ихэд татжээ.
Хөгжилтэй гэмээр зарим загварыг сонирхуулъя.
Очихыг хүсээгүй үдэшлэгтээ очих үед
Дэндүү дур зоргоороо байх үед
Тэр чамд хариу бичихгүй байх үед
Тэр чамтай долоо хоног холбоогүй байх үед
Өмссөн хувцас чинь чамд гайхалтай зохих үед
ҮГҮЙ гэж хэлэхэд ч хангалттай бус үед
Чамд хэн нэгний урмын үг хэрэгтэй байх үед
Засгийн газар шийдэлд хүрэхгүй. асуудлууд нь даамжраад байх үед
Эх сурвалж: elle.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх