Зургаан давхар барилгатай дүйцэхүйц ХҮННҮ ЗАГВАРЫН ДЭЭЛ бүтээжээ


Сондор | YOLO.MN
2016-10-26

Зургаан давхар барилгатай дүйцэхүйц 14 метр өндөртэй, 18 метрийн өргөнтэй,  дэлхийд байхгүй том, хаан хээтэй Хүннү загварын дээлийг “Бат Зүү” ХХК-ийн хамт олон бүтээсэн байна.

Хоёр сарын хугацаанд 50 гаруй оёдолчид хамтран урласан энэхүү бүтээлд 0,5 сая метр даавуу оржээ.

Гиннесийн номонд бүртгүүлэх зорилготой энэхүү дээлийг өдгөө Монголын үндэсний түүхийн музейд хадгалж буй Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бухан хошуу хэмээх газраас олдсон дээлний эх загвараар бүтээсэн байна.

Энэхүү дээлийг маргааш 10.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд олон нийтэд танилцуулна.

#record #world #mongolia