NBA-д хэн түрүүлэх бол? /ТААМАГЛАЛ/


Сондор | YOLO.MN
2016-10-26

Германы Скайспортс телевиз хамтран ажилладаг спортын мэдээллийн агентлагтайгаа хамтран энэ улирлын аваргаар ямар баг тодрох магадлалтай талаар судалгаа явуулжээ. Ингээд энэ 10 багийг товч танилцуулъя.

10. Мемфис Гриззлис (Memphis Grizzlies)

Тэд хажуугаас оноо авдаг тактикийг мартаад удаж байгаа. Парсонс энэ үүргийг нөхөж чадах уу? Хэрэв тийм бол тэд тун осолтой. Энэ улирал тэд аваргалж чадахгүй бол тэдний их гурвал буюу Рандольф, Газол, Конли нар салах болно. Шинэ дасгалжуулагч Физдэйлд тоглолтыг илүү олон талт болгох амаргүй үүрэг ногдож байгаа.


9. Хьюстон Рокетс (Houston Rockets)

Майк Д’Энтони довтолгоонд хүч нэмж байгаа. Ур чадварын хувьд маргашгүй. Жэймс Харден улирлын өмнөх тоглолтуудад MVP шиг л ааглаж байгаа. Багийн хэмнэл одоо л учраа олж байна уу гэлтэй. Сүүлийн тоглолтуудаас харж байхад тэд хамгийн их сюрприз барьж байна.


8. Портлэнд Трэйл Блэзерс (Portland Trail Blazers)

Өнгөрсөн улирал бүгд гайхалтай байсан, гол гэрээнүүдээ ч сунгаж чадсан. Лиллиард МкКоллум 2 энэ улирал хуучин формоо дахин харуулж чадвал боломж бол бий. Гэртээ давуу байдалтай тоглодгоо дахиад гаргах хэрэгтэй. Ямар ч байсан тэд олон оноогоор зарим тоглолтыг дуусгаж байна гэдэг нь тодорхой.
 


7. Атланта Хаукс (Atlanta Hawks)

Хорфордын оронд Ховард төвд. Ховард дээр тун их ачаалал ирэх болно доо. Гэхдээ присийзн-д тэр Шрөдертэй гайхалтай хосолж чадна гэдгээ баталсан. Тэд Дорнодод том загас гэдгээ хангалттай харуулсан, одоо илүү давшилт хийх л үлдээд байна.


6. Бостон Селтикс (Boston Celtics)

Хорфорд довтолгоонд нэмэгдсэнээр бүр ч гүнзгий кадертай болсон. Олон авьяастан дээр нэмэгдээд гайхалтай сайн дасгалжуулагч байна. Тэд Дорнодоос гарч ирээд аваргын төлөө зогсохыг үгүйсгэх аргагүй.


5. Торонто Рэпторз (Toronto Raptors)

Өнгөрсөн улирал канадчууд бүсдээ Лэброны эсрэг хамгийн том тэмцэгч байсан. Суллингер Биомбиг орлох болсныг эс тооцвол баг тэр чигээрээ хэвээрээ. Ловри ДеРозан 2 нэгэндээ яаж туслахыг одоо илүүтэй мэдсэн болов уу.


4. Сан Антнио Спөрс (San Antonio Spurs)

Данкангүй Спөрс. Байж боломгүй. Гэхдээ энэ удаад тэд түүнгүй тоглох болно. Газол харих болоогүй. Гарааны 5 аймшигтай хэвээр л харагдаж байгаа. Гэхдээ Дайчдаас багийн бүрэлдэхүүн дутуу хэвээр л байгаа. Поп шидэт малгай л өмсөх хэрэгтэй дээ.


3. Лос Анжелес Клипперс (Los Angeles Clippers)

Өрнөд ерөнхийдөө арай сулавтар бүс болсныг тэд ашиглаж чадсан. Мөнгөө зөв зарцуулснаар багаа чамбай болгож амжсан тэд сүүлчийн дайралтаа энэ улиралд хийх болно. Хэрэв бүтэлгүйтвэл их гурвал нь зам замаа хөөх болжээ.


2. Кливэлэнд Кавалиерс (Cleveland Cavaliers)

Never change a winning team. Хөлбөмбөгт ийм хэлц бий. Тэд мөрдлөг болгожээ. Аз болоход Жи Ар нь тоглох болсон. Гэхдээ багийн зузаан чанар бага зэрэг суларсан болов уу. Ямартай ч аварга болох баг тэднээр л дамжих болно. Дорнод бүс гэхдээ өмнөхөөсөө чанаржсаныг мартаж үл болно.


1. Голден Стэйт Варриорз (Golden State Warriors)

Тэднийг нэрлэхгүй бол хэнийг нэрлэх билээ. Дюрант маш их аз жаргалтай байгаа. Хаа сайгүй инээгээд л. Гэхдээ сагс тоглодгийгоо тэр яахин мартах. Багт хэзээнийх юм шиг уусчихаад байгаа. Одоо хамгаалалт дээрээ л жаахан ажиллах хэрэгтэй. Ингэсэн цагт өөр хэлэх үг алга даа.

 

#Teenagers #Sport #СагсанБөмбөг #Basketball #Freetime