Үгээ үйлдэл болгодоггүй хүний гаргадаг 7 зан чанар


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-01-28

Таньдаг хэн нэгэн чинь зөв зүйл ярьж, төлөвлөгөө гаргаж, олон зүйл амладаг ч үйлдэл хийх цагтаа хойш суудаг уу? Энэхүү нийтлэлд бид үг, үйлдэл хоёр нь ховорхон нийцдэг хүмүүсийн 7 нийтлэг шинжийг тайлбарлах гэж байна.

Хэт их амлалт өгөх

Нийтлэг зан чанар нь тэдний зуршил болсон хэт их амлалт өгдөг зан чанар. Тэд том амлалтууд мэдээж муу санаж өгдөггүй. Гэсэн хэдий ч энэ зан чанар нь тэдний төлөвлөгөө муу, өөрсдийнхөө мэдлэгийг тэлж бүрэн төлөвшөөгүйг илтгэнэ. Энэ зан чанар нь тэдэнд зуршил болсон байж мэдэх бөгөөд өөрсдөө ч юу ярьснаа мартах тохиолдол бий. Тиймээс хэлсэн амлалтуудаа биелүүлэх нь ховор.

Юмсыг үргэлж хойш тавих

Тэдний хийх хүсэх эрмэлзэл үнэхээр үнэлмээр сайн зан чанар. Мөн хийх зүйлсийн төлөвлөгөөгөө ч сайн гаргадаг. Гэхдээ хийх цаг нь ирэхэд үргэлж хойш нь тавьж, дараа нь гэж өөрийгөө амраадаг. Энэ зан нь алдахаас айх, өөртөө итгэх итгэл, эсвэл хэтэрхий юмыг төгс хийхийг хүсдэг хандлагатай холбоотой байж мэднэ. Ямар ч шалтгаан байсан хойш тавих хандлага нь үг болон үйлдэл хооронд том зай үүсгэдэг.

Хариуцлагаас зугтаах

Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь үнэлэхүйц хандлага. Гэхдээ алдаагаа засахыг оролдохгүй эсрэгээр нь нэг зүйлийг нөгөө зүйлээр орлуулж худал хэлэн хариуцлагаас зугтаах хандлагатай. Энэхүү хандлага нь хариуцлагаа өөр дээрээ авахгүйн тулд бусдыг буруутгах хандлага руу чиглүүлдэг. Зайлсхийхээс илүүтэй алдаанаасаа суралцаж хичээх нь хариуцлагатай байдалд хөтөлдөг шүү дээ.

Шүүмжлэлээс айдаг

Айдас нь үг болон үйлдэл хоёрын зайг холдуулдаг. Жишээ нь хэн нэгэн нэг зүйлд үнэхээр итгэлтэйгээр дуу хоолойгоо хүргээд үйлдэл болгохыг хүссэн боловч бусдын юу гэх бол гэсэн шүүмжээс айж хийдэггүй. Энэ нь үүрэг хариуцлагаа биелүүлэх хүсэл эрмэлзэлгүй, эсвэл юманд хагас дутуу хандах хандлагыг харуулан ямар нэг зүйлийг дуусгаж чадахгүй үр дүнд хүргэдэг.

Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөггүй

Өөрчлөлт хийх хэцүү байдал нь тэдний үг, үйлдлийн хооронд зөрчил үүсгэдэг. Тэд үгээрээ өөрчлөлт хийхээ амлаж болох ч тэдний зан байдал хуучин зуршлаа хаяж чадахгүй хэвээр л байдаг. Шинэ зүйлтэй нүүр тулж, өөрийгөө сорьдог хүмүүс үг үйлдлийн зөрөө нэг их гаргадаггүй. Жим Роаны үгээр хэлбэл, “Таны амьдрал аз тохиолдлоор сайжирдаггүй, харин өөрчлөлтөөр сайжирдаг.”

Цаг барьдаггүй

Хүн үргэлж хоцордог нь үг, үйлдэл хоёр зөрчилдөхтэй ямар холбоотой вэ? гэж та гайхаж байж магадгүй. Гэхдээ цаг барьдаггүй хандлага нь юманд ач холбогдол өгөхгүй, хайнга хандаж байгаагийн шинж. Сэтгэлзүйн хувьд байнгын хоцрох нь цаг төлөвлөлт муу байх, юмсыг хойшлуулах хандлага руу чиглүүлж байдаг ажээ.

Өөрөө өөртэйгөө зөрчилддөг

Тэдний өөрийгөө тодорхойлон үнэлдэг дүр төрх нь үйлдэлтэй нь нийцэхгүй үед өөртөө ч тэр бусдад ч тэр үгээрээ халхавчилдаг хандлага байдаг. Би тийм зан чанартай, ийм зүйлд дуртай гэж өөрсдийгөө тодорхойлох ч бодит байдал дээр тийм биш байх үед үгээрээ л нийцүүлэх гэж үздэг.

Эх сурвалж: verywell health

#сэтгэлзүй #зөвлөгөө