Танилц, энэ бол 84-р сургуулийн “BEE” клуб.
Бид 3-р сарын 4-нд тус сургууль дээр болсон “Боловсролын өдөрлөг 2” арга хэмжээг сурвалжиллаа.
Сургуулийн үүдээр ороход суралцахад таатай, эерэг дулаан уур амьсгалыг сурагчиддаа бүрдүүлж өгсөнд нь багш ажилчдад нь талархмаар санагдав. Сургуулийн урлаг заалаас хүүхдүүд орж гаран цуварна. Энд Bee клубын гишүүд тун завгүй ажиллаж байгаа нь илт байсан ч бидэнд зав гаргаж үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Уг арга хэмжээнд 84-р сургуулийн ахлах ангийн 100 орчим сурагчид оролцсон бөгөөд тэд хэрэгцээт мэдээллээ авч бүгд дор бүрнээ өөрсдийн гэсэн зорилго тэмүүлэлтэй болцгоон, ирээдүйгээ төлөвлөцгөөж байна уу гэмээр уур амьсгал бүрджээ.
Энэ уур амьсгалыг бүрдүүлсэн гол илтгэгчдыг дурдвал:
1. "Tomujin" академийн багш нар
2. Э.Дөлгөөн
3. Н.Ананд
Тэд өөрсдийн туршлагуудаа хуваалцлаа.
ВЕЕ клубын тухай товчхон
Анх Ч.Анар Э.Энхцацрал А.Тэлмэн гэсэн 3 сурагч санаачлан 2018 оны 10-р сарын 4-нд“BEE” клубыг байгуулж одоогийн байдлаар 22 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.
Тэд мэдсэн сурсан зүйлсээ бусдад хуваалцахыг хүссэн учир ийн нэгдэж үе тэнгийнхэндээ хувь хүний хөгжил, ирээдүйн мэдлэг боловсролд зориулсан үйл ажиллагаа явуулсаар байгаа ажээ.
Тэдний анхны амжилт бол “Таван богд” ХХК-ийн ЕБС-уудын дунд зохион байгуулсан “Мэдлэгтэй дэвтэр” төслийн уралдаанд “Хувь хүний хөгжлийн танхим” төслөөрөө амжилттай оролцож “Тэргүүн байр” эзэлж хүүхдэд зориулсан хөгжлийн танхим нээх 5,000,000 төгрөгийн санхүүжилтийг сургуульдаа авч чадсан явдал юм.
Анхны амжилтандаа урамшсан ВЕЕ клубынхан сургуулийнхаа хүүхдүүдэд зориулж “Боловсролын өдөрлөг 1, 2”-ыг амжилттай зохион байгуулж түүнээс олсон ашгаараа Улаанбаатар хот дахь хамгийн их утаатай бүсэд байгаа хүүхдүүдэд утааны маск тарааж, албан үүргээ гүйцэтгэж буй цагдаа нар болон худалдаа эрхэлдэг хүмүүст халуун аарц, цайгаар тусламж үзүүлж, “Өнөр бүл хүүхэд асрамжийн төвийн” хүүхдүүдэд утааны маск, амин дэмийг хандивлажээ.
Тэдний туйлын зорилго бол ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд хамтдаа хөгжих, үе тэнгийнхнээсээ суралцах боломжийг олгох, нийгмийн сайн сайханд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулах, гадаадад суралцах талаар зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг олгодог цогц байгууллага болох явдал гэнэ. Мөн тэд өөрийгөө олохыг хүсэж байгаа, ирээдүйдээ юу хийхээ мэдэхгүй байгаа хүүхэд бүхэнд нээлттэй гэдгээ ч илэрхийлж байлаа.
Цаашдын ирээдүйгээ гэрэлтэй болгохын тулд хүүхэд бүрийн оролцоо чухал...
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх