Аравдугаар сар эергээр нөлөөлөх зурхайн 5 орд


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-10-04

Өглөө даарах уу, өдөр халууцах уу гэдэг өдрүүд ирж аравдугаар сар айлчлан ирлээ. Шинэ сардаа юу амжуулмаар байна даа. Өрнийн зурхайд аравдугаар сарыг ололт амжилт, эерэг өөрчлөлтөөр дүүрэн байх болно хэмээн буужээ.

Ингээд аравдугаар сар эергээр нөлөөлөх зурхайн таван ордтой танилцана уу.

Арслангийн орд (07.23 - 08.22)

Арслангийн ордныхны хувьд аравдугаар сар оюун санаа, хувь хүний хөгжил, бүтээл нээлтийн сар байх болно. Шинэ хоббитой болох, мэдлэгээ өргөжүүлэх, эргэн тойрны хүмүүстэйгээ илүү дотно болох харилцаа үүснэ.

Шинэ төсөл эхлүүлэх эсвэл нийгмийн хүрээнд манлайлах үүрэг гүйцэтгэх нь танд урам зориг мэдрүүлэх ба ихээхэн амжилт дагуулна. Тиймээс Арслангийн ордныхон энэ сард карьер эсвэл хувийн амьдралдаа зоригтой алхам хийхэд хамгийн тохиромжтой үе юм.

Нумын орд (11.22 - 12.21)

Энэ сард нумын ордныхонд нөхөрлөл, хамт олны хувьд илүү чухал сар байх болно. Хүрээллээ тэлж, хүсэл тэмүүллийг чинь хуваалцах, үзэл бодлыг чинь хүндлэх хүмүүстэй харилцаа тогтооно. Цаашлаад ажлын үнэнч хамтрагчид болох гайхалтай найзуудтай ч танилцаж болох юм.

Хүрээлэл, шинэ хамт олноос гадна хүсэл мөрөөдөл, карьерт ч ихээхэн нөлөө үзүүлнэ. Баяр баясгаланг авчрах хоббитой болох эсвэл төлөвлөгөөгөө биелүүлэх нь танд урам зориг, эрч хүчийг бэлэглэнэ.

Жинлүүрийн орд (09.24 - 10.23)

Жинлүүрийн хувьд энэ сар бол өөрийн мөн чанар, хувийн дүр төрх, зорилгоо дахин тодорхойлох чухал үе. Та ажил мэргэжил, гадаад төрх байдал, харилцаандаа өөрчлөлт хийх нь эерэг үр дүн авчирна. Тэд илүү өөртөө итгэлтэй болж олны дунд өөрийн гэсэн зоримог шинэ дүр төрхийг харуулна.

Мөн санхүүгийн болон сэтгэл санааны асуудалд анхаарлаа төвлөрүүлэх нь карьерын өсөлт хөгжил, эрх мэдэлд эергээр нөлөөлөх аж.   

Хумхын орд (01.21 - 02.18)

Аравдугаар сар хумхын ордныхны хувьд өмнөх туршлагаа дүгнэн ирээдүйгээ төсөөлөх төлөвлөгөөт сар байх болно. Урт хугацааны аялал, сургуульд сурсан мэдлэг, өмнөх сар, жилүүдийн ололт амжилтаа дүгнэн дараагийн төлөвлөөгөө боловсруулахад тохиромжтой. Энэ сард бусад сараас илүү төвлөрч, хянуур ажиллах тул ирээдүйд олон эерэг өөрчлөлтийг авчрах болно.

Үхрийн орд (04.21 - 05.21)

Үхрийн ордныхон аравдугаар сард эрүүл мэнд, өдөр тутмын амьдралын хэв маягийн хувьд эерэг сар байна. Таны амьдрал илүү тэнцвэртэй, эв найрамдалтай байхад энэ сар нөлөөлөх болно. Эрүүл дадал зуршилтай болох, өдөр тутмынхаа амьдралын хэв маягийг сайжруулах эсвэл ажилдаа илүү их дурлаж, аз жаргалтайгаар ажлаа хийх тэмүүлэлтэй болно. Мөн санхүү болон хувийн өсөлт амжилтынхаа талаар дахин нэг эргэцүүлээд бодоод үзээрэй. Энэ нь таныг илүү өөртөө итгэх итгэлтэй болгоно. Үүнээс гадна амрах, өөрийгөө цэнэглэх, дотоод амар амгалангаа олох зэрэг аль болох тайван байж өөртөө цаг зарцуулж, өөрийгөө хайрлах нь хамгийн чухал хэсэг юм.

 

Эх сурвалж: Awareness Act

#зурхай #ордны зурхай #аравдугаар сарын зурхай