Хувь хүний орон зайг хүндэтгэхийг уриалсан контемпорэри үзэсгэлэнг нээнэ


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2022-02-11

Залуу уран бүтээлч Ц.Анударь "Бусдын тойрогт бүү хүр" уриатай буй “Гар+Дор” контемпорэри урлагийн үзэсгэлэнгээ дэлгэх  гэж байна.

Тэрбээр энэхүү анхны бие даасан үзэсгэлэнгээрээ дамжуулан хувь хүний орон зайг хүндлэх,  залуусын өдөр тутмын нийгмийн харилцаанд тулгардаг асуудлуудыг хурцаар хөндөх аж. Мөн залуу хүний сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэх нь ээ.

“Гар+Дор” контемпорэри үзэсгэлэнг энэ сарын 22-27-ны өдрүүдэд зургаан хоногийн турш "Мишээл экспо төв"-д олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй толилуулах юм.

Залуу уран бүтээлч Ц.Анударь нь “China Academy of Art”-ийг Загвар зохион бүтээгчээр төгссөн. Суралцах хугацаандаа ZheJiang Government Scholarship-д 5 жил (2014-2018) дараалан шалгарч байсан бөгөөд, 2018 онд “China Graduation Fashion Week”-д урилгаар оролцжээ.

#Энтертайнмент #Хаана, юу болох вэ