"Амьтдын тухай 50 ном"-оос сонгон унших, бүтээлч тэмдэглэлийн уралдаанд сонгогдсон 50 бүтээлийг та бүхэндээ цувралаар танилцуулж байна.
"БОРООНООР УРАЛДАХ УРЛАГ" РОМАН
АНУ-ын зохиолч Г.Стейн нь “Борооноор уралдах урлах” (The Art of Racing in the Rain) зохиолоо 2008 онд хэвлүүлжээ.
Тэрбээр үүнээс 7 жилийн өмнө зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнхтэй Нью Йорк хотноо уулзахдаа түүний хийсэн “Нохойн орон” киноны DVD бэлгэнд авснаар энэ зохиолоо 7 жилийн турш бичсэн юм.
Уг роман нь хэвлэгдэн гарснаас хойш Нью-Йорк таймс сонины бестселлэрээр 156 долоо хоног болсон байдаг.
Уралдааны машины жолооч Денни нэгэн гөлөг худалдан авна. Өдөржин гэрт нь ганцаараа үлддэг гөлгөө уйдаахгүй гэсэндээ тэр зурагтаа асаалттай орхиж явдаг.
Энцо хэмээх нэртэй уг гөлөг нь Монголчууд нохойгоо хэрхэн хүний зэрэгт хүндэлж үздэг болохыг ТВ-ээр гарсан зүйлсийг үзээд дараах амьдралдаа хүн болохын тулд хэрхэн зөв амьдрахыг хүмүүсээс суралцана.
Гард Стэйны энэ зохиолыг уншиж саламгүй ном гэдэг. Энэ түүхийг уншиж дуусаад та өөрийн эрхгүй нохойгоо үнэхээр боддог юм болов уу гэж гайхах болно.
Хүнтэй хамгийн ойр байдаг амьтан бол нохой. Тийм ч учраас ноход бидний өдөр тутмын амьдралд тодорхой байр эзэлж баярлахад маань даган хөөрч, гутрахад маань ижилхэн гунигладгийг тэдний нүдний харцнаас мэдэж болдог.
Бидэн дунд нохойтойгоо ярьдаг хүмүүс зөндөө байгаа, харин бид нохойныхоо үгийг сонсож байсан билүү?
Зөвхөн нохой л өгүүлж чадах хүний амьдралын гайхамшигт мөч, түүний зөрчилдөөн - гэр бүл, хайр дурлал, үнэнч сэтгэл, итгэл найдварын тухай зовнилтой хэр нь гүн хошигнолтой, сэтгэл сэргээсэн зохиол.
"АСРАГЧ НОХОЙН МУУ САНАА"
Хятадын хүүхдийн шилдэг зохиолчдын нэг болох Ян Хун Инийн “Инээдэг муурын өдрийн тэмдэглэл” цувралын эхний дугаар болох “Асрагч нохойн муу санаа” ном "Амьтдын тухай 50 ном"-д нэрлэгдсэн юм.
Энэхүү бүтээл нь дэлхийн олон оронд хэвлэгдэн гарсан бөгөөд Хятадын төдийгүй дэлхийн бусад олон улс орны хүүхдүүдийн хайртай номуудын нэг.
2022 онд монгол хэлээр орчуулагдсан.
“Асрагч нохойн муу санаа” ном нь бодит хоёр нохойн дүр дээр үндэслэн бичсэн сонирхолтой бөгөөд адал явдалтай түүхийг өгүүлнэ. Энэхүү түүхийн гол зангилаа болох хоёр нохойн ээдрээтэй нөхөрлөлийн талаар, тус харилцааны гэрч болсон инээдэг муурын өдрийн тэмдэглэлээс хүүхэд та бүхэн амтархан унших болно.
….Өвлийн тэр нэгэн өдөр Номин нуур цэцэрлэгт хүрээлэнд жихүүн хүйтэн байв. Цэцэрлэгт хоёр нохой гарч ирснээр далд явуулга, хорон санаа бүхий үйл явдлын эхлэл тавигдана. Асрагч нохой өөрийн үй зайгүй дотно найз болох хоньч нохойг яагаад заавал хорлох гэсэн юм бол?
Дү Жэнзи охины инээдэг муур, түүний найз хав нохой тэр нэгэн өвлийг урьдчилан таахын аргагүй олон үйл явдлаар дүүрэн өнгөрүүлэв.
Номын зохиолч Ян Хун Ин нь Хятадын хүүхдийн хамгийн шилдэг зохиолчдын нэг юм. Тэрээр бага сургуулийн багш, хүүхдийн номын найруулагчаар ажиллаж байсан. 19 настайгаасаа хүүхдийн зохиол бүтээлээ хэвлүүлж эхэлсэн байна.
Түүний зохиол бүтээл 100 гаруй сая хувиар борлуулагдсан бөгөөд англи, франц, герман, солонгос, тайланд, вьетнам зэрэг олон хэлээр орчуулагджээ.
Зохиол бүтээлдээ “хүүхдийн хүмүүжил, боловсролд хайр халамж, хүмүүнлэг байхыг эн тэргүүнд анхаарах ёстой” гэсэн үзлийг байнга шингээдэг бөгөөд энэ нь бага, дунд сургуулийн сурагчдад маш эергээр нөлөөлж, хүүхэд залуучуудын хамгийн дуртай зохиолчоор олон удаа шалгарч байв.
Ян Хун Ин 2014 онд хүүхдийн утга зохиолын дэлхийн хамгийн том шагнал болох Ханс Кристиан Андерсений шагналд нэр дэвшиж байсан юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх