Тэйлор Свифт “Midnight” цомгоороо оны шилдэг цомгийн эзэн болж Грэмми наадмаас дөрвөн удаа шагнал хүртсэн анхны эмэгтэй дуучин боллоо.
Тус шагналыг өмнө нь алдарт од Стиви Уандер, Пол Саймон, Фрэнк Синатра нар гурван удаа авч байжээ.
Тэйлор Свифтийн шагналыг Селин Дион гардуулсан нь наадмын бас нэгэн чимэг байв. Учир нь тэрээр ховор тохиолддог мэдрэлийн өвчтэй гэж оношлогдож тоглолтоо цуцлан жилийн турш нам гүн амьдарч байсан юм.
Ташрамд дурдахад дуучин Тэйлор Свифт өнгөрсөн онд Time сэтгүүлийн онцлох хүн болж, Forbes сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн нэгээр тодруулсан. Мөн түүний аялан тоглолт амжилттай болж хөрөнгө нь тэрбум долларт хүрсэн билээ.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх