Энэ жилийн Halloween-ы баяраар Холливудын одууд ер бусын, бүтээлч хувцаслалтаараа олны анхаарлыг татаж байна. Харь гарагийн амьтан, матар биет, Коралайн охин, Жокер, муур эмэгтэй, супер охин, видео тоглоомын дүр гээд олон төрлийн сонирхолтой дүрд хувирчээ.
Ингээд энэ жилийн Halloween-ы баяраар хувирсан шилдэг 24 хувцаслалтыг танилцуулъя.
Жил бүрийн Halloween-ы баяраар хамгийн сайн өөрчлөгдөж, хүлээлт үүсгэдэг хүн бол Викториа Секрет шоуны сахиусан тэнгэр Хайди Клум билээ. Тэрээр энэ жил ч мөн бусдаас өвөрмөц сэтгэн нөхрийн хамтаар харь гарагийн амьтны дүрд хувирчээ.
The Badadook эсвэл The Crypt. Аль нь илүү аймшигтай харагдаж байна?
Царайлаг төрхөөрөө алдартай хосууд энэ жил оддын дайн киноны дүрүүдэд хувирчээ.
Алиса гайхамшгийн оронд...
Аликс Чеширийн муурны дүрд хувирчээ. Тус дүрд хувирахад нийтдээ 6 цагийг зарцуулсан байна.
Purple Nasty...
Victoria’s Secret шоуны үзэсгэлэнт сахиусан тэнгэр хүчирхэг эмэгтэйн дүрээр
2024 он Жастин болон Хэйли Бибер нарын хувьд онцгой жил байсан билээ. Анхны хүүхдээ өлгийдөн авсан тэд энэ жилийн Halloween-ы баяраар гэр бүлийн хамт "Kim Possible" хүүхэлдэйн киноны дүрүүдэд хувирсан нь фенүүдэд нь ихэд таалагджээ.
Halloween-ы баяраар Лупита Нионго “X-Men” комиксын баатар Storm-н дүрд хувирчээ. Storm нь цаг агаарын хүчийг удирдах чадвартай, хүчирхэг мутант бөгөөд Лупита энэ дүрийг хувцаслалт болон дүрийн мөн чанараар нь гайхалтай амилуулжээ.
Алуурчин Чаки болон түүний сүйт бүсгүй
Энэ жилийн баяраар Cardi B, Chloe Bailey, Latto нар Jessica Rabbit-ийн дүрд хувирчээ. Харин энэ дүр хэнд нь илүү зохиж байна даа?
Тэрээр Италийн алдарт аперитиво ундаа болжээ. Нүүр будалт, тохирох толгойн зүүлтээр гоёл чимэглэлээ өмсөн хөгжилтэй бөгөөд гайхалтай гоо сайхныг өөртөө шингээжээ.
“If the world was ending
I’d wanna be next to you”
Тус дууны эзэд болох Lady Gaga, Bruno Mars-ийг тэд яг түүн шиг дуурайжээ.
Гэнэн томоогүй, хөөрхөн Коралайн
Түүний дүрийг “Цасан цагаан матар”, “Альбино матар” зэргээр олон янзаар нэрлэж байна. Энэхүү нарийн хийцтэй хувцсыг Кардашианы гоо сайхан болон Halloween-ы өнгө төрхийг хослуулан гайхалтай урлажээ.
Тиймээ тэр бол дэлхийн хамгийн супер охин
Энэ жилийн хамгийн сонирхолтой өөрчлөлт хийсэн хүмүүсийн нэг бол тэд. Харин хэний дүр хувирсан гэдгийг уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ.
2024 оны Halloween-д зориулж Ed Sheeran хиймэл оюун ухаанаас бүтсэн дүрээ амилуулжээ. Ed Sheeran-ы сонголт түүний хошин шогийн мэдрэмж болон уг баярын гол утгыг ч харуулж байна.
Lizzo энэ жил бүсэлхийгээр нь хэмжсэн туузтай "FDA-аас зөвшөөрөгдсөн", "Хоолны дэглэм дарагч" зэрэг бичгээр чимэглэсэн том хуурамч эмийн хайрцгаар гоёжээ. Энэхүү хувцаслалтаар тэрээр биеийн хэмжээ, жин хасахтай холбоотой нийгмийн дарамтыг илэрхийлсэн бөгөөд хүн бүхний адил бус биеийн хэмжээг бүгд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг тусгаж өгчээ.
Яагаад эмэгтэй жокер байж болохгүй гэж?
Тэр бас л харь гарагийн амьтны дүрд хувирчээ.
Doja Cat энэ Халловины баяраар Conker’s Bad Fur Day видео тоглоомын дүр болох "Bouncy"-ийн дүрээр хувцасласан нь олны анхаарлыг татав. Ийм өвөрмөц дүрийг сонгосноор Doja Cat видео тоглоомд дуртай гэдгээ онцлоод зогсохгүй Halloween-ийн хувцас өмссөн поп соёлын уламжлалт бус талуудыг харуулахыг зорьжээ.
Тэрээр “101 dalmatians” киноны хорон санаат эмэгтэйн дүрийг бүтээжээ. Энэхүү хувцас нь киноны дээд зэргийн хэв маягийг санагдуулам сүржин нүүр будалттай, загвартай байсан нь Иггигийн зоригтой, мартагдашгүй дүр төрхийг онцолжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх