“Залуу Дадлагажигч” хөтөлбөр 3 дахь жилийнхээ элсэлтийг авч байна. Ерөнхий Боловсролын Сургуулийн (ЕБС) 11-р ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг хүргэх зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.
ЗАЛУУ ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР ТА:
✔️Мэргэжил сонголтод баримжаалсан мэргэжлийн байгууллагын зөвлөгөө авах
✔️Хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах
✔️Сонирхож буй салбарынхаа томоохон компани, байгууллагад мэргэжлээ таних дадлагад хамрагдах
✔️Их дээд сургуулиудтай танилцах аялалд хамрагдах
✔️Ажлын туршлагатай, салбартаа манлайлж буй менторуудтай уулзаж, мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг авах зэрэг боломжууд бүрдэх юм.
ХӨТӨЛБӨРТ ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
Улаанбаатар хотын ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч байх
Хөтөлбөр хэрэгжих 3 сарын хугацаанд бүрэн, идэвхтэй хамрагдах
Сурч хөгжих хүсэл, тэмүүлэлтэй байх
Хөтөлбөрөөс сурсан мэдсэнээ бусдад түгээх эрмэлзэлтэй байх
Ерөнхий мэдээлэл:
Залуу Дадлагажигч хөтөлбөр (Junior Internship Program)-ийг анх Зориг Сангийн Залуу Манлайлал хөтөлбөрийн оролцогчдоос бүрдсэн төслийн баг 2018 онд санаачлан жил бүр тасралтгүй хэрэгжүүлснээс хойш ийнхүү 3 дахь жилдээ зарлагдаж байна. Мэргэжлээ сонгох, хувь хүний ур чадвараа хөгжүүлэхэд туслалцаа, дэмжлэг шаардлагатай байгаа Ерөнхий Боловсролын Сургуулийн (ЕБС) сурагч бүрт хөтөлбөр нээлттэй. Мэргэжил сонголтоо төлөвлөх, судалгаа эрэл хайгуул хийх, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах, ойр дотны хүрээлэл болох багш нар, эцэг эх, найз нөхдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг ажиллах шаардлагатай талбарууд их бий. Уг хөтөлбөр нь сурагчид өөрсдөө судлах, хөгжих, бодох, шийдвэр гаргах зарчмаар хэрэгждэг.
Төслийн үндсэн үйл ажиллагаа:
Хөтөлбөр нь 3 сарын хугацаанд дараах үе шаттайгаар үнэ төлбөргүй хэрэгждэг.
• Сургалт: Хөтөлбөрийн оролцогчдын эрэлт, хэрэгцээнд нийцсэн хувь хүний хөгжлийн сургалтыг салбар салбарын шилдгүүд, мэргэжилтнүүдээс авах
• Дадлага: Сонирхсон мэргэжлээрээ салбартаа тэргүүлэгч байгууллагад дадлага хийх, ажлын байр болон мэргэжлээ таних, судлах боломж бүрдэх
• Менторшип: Хөтөлбөрийн оролцогчдын мэргэжлээр ажиллаж байгаа туршлагатай мэргэжилтэн, ментороос хувийн зөвлөгөө авах, уулзах боломж бүрдэх
Хөтөлбөрийн шалгаруулалт:
Хөтөлбөрт хамрагдахаар сонирхсон сурагчид цахимаар өргөдөл илгээх, дараагийн шатанд шалгарсан сурагчид ярилцлага болон бүлгийн даалгавар гүйцэтгэх гэсэн гурван шатны шалгаруулалтад оролцоно.
Төсөл болон төслийн элсэлттэй холбоотой нэмэлт мэдээллийг ЭНД дарж харна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх