Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ.
Бид энэ удаад ЕБС-ийн 7-р ангийн “Эрүүл мэнд: Бэлгийн ариун цэвэр” хичээлийг санал болгож байна.
Хүүхдүүдэд бэлгийн ариун цэврийн талаарх зөв ойлголтыг багаас нь хэвшил болгох нь чухал юм. Шилжилтийн насны хүүхдийн суга, цавь, бэлгэ эрхтэн болон нугалаастай хэсгүүдэд хөлс удаан хадгалагдаж бохирдол үүсгэн бактер хуримтлагдсанаар биеэс эвгүй үнэр гардаг. Тиймээс усанд орж байнга, дотуур хувцсаа өдөр бүр сольж угаах цэвэрлэх хэрэгтэй.
Өсвөр насны охид зөвхөн дотуур хувцсанд байршуулдаг нэг удаагийн ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэнэ. Харин тампон болон силиконоор хийсэн аягыг хэрэглэж болохгүй. Ариун цэврийн хэрэглэлээ харшил үүсгэхээргүй хөвөн зөөлөн, нимгэн материалтай сонгох нь чухал гэх мэт бэлгийн ариун цэврийн талаарх мэдлэгийг энэхүү хичээлээс авна.
Шилжилтийн насны охид, хөвгүүд бэлгийн ариун цэврээ сахихад дараах зүйлсийг хэвшил болгох ёстой.
1. Дотуур хувцсаа тогтмол солих, цэвэрхэн байлгах
2. Охид ариун цэврийн хэрэглэлээ зөв сонгон, зөв хэрэглэх
3. Хөвгүүд хөнгөнөөр бие засахдаа сууж хэвших
4. Зөв байрлалд бие засах, бие зассаны дараа зөв арчиж, цэвэрлэх
5. Хөлс, тос их ялгарсан үед усанд орж хэвших
6. Нүүрээ зөв цэвэрлэж батга гарахаас сэргийлэх
Эрэгтэй хүн хөнгөнөөр бие засахдаа сууж хэвшсэнээр дараах төрлийн давуу талтай байдаг.
- Сууж бие засахад давсагт шээс үлдэхгүй
- Сууж бие засахад түрүү булчирхайн өвчнөөс сэргийлнэ
- Сууж бие засахад халдвар тархахаас сэргийлнэ
Дээрхээс гадна бэлгийн ариун цэврийн талаар илүү их мэдлэгийг олж авах 7-р ангийн “Эрүүл мэнд: Бэлгийн ариун цэвэр” хичээлийг санал болгож байна. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжин, хүүхэдтэйгээ нээлттэй харилцан бэлгийн ариун цэврийн талаар тайлбарлан хамтдаа хийгээрэй. Тус хичээлийг сурагчид мөн казах, тува, дохионы хэлний сонголттойгоор үзэх боломжтой.
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ.
Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх