Хичээл амрахаас өмнө хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсэж байвал анхаарлаа нааш нь хандуулаарай.
“AFTER SCHOOL ЭЛЧ ХӨТӨЛБӨР”-ИЙН ТУХАЙ
After School Клуб нь өөрийн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад After School апп-ийг танилцуулах, цахим хэрэглээний ур чадварт суралцахад нь дэмжлэг үзүүлж, сайн дурын ажил, сайн үйлсийг таниулахад After School систем нэвтрүүлэгч талууд, сургуулийн ажилтанд туслалцаа үзүүлнэ.
Мөн түүнчлэн өөрийн цахим хэрэглээний ур чадвар, зөөлөн ур чадвар зэргийг нэмэгдүүлэх сургалтуудад хамрагдан, сайн дурын ажил хийн эргэн тойрондоо эерэг нөлөөллийг түгээх сурагчдыг After School Клубт урьж байна.
ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
ХЭРЭГЖИХ ХУГАЦАА: 2025 оны 03 сарын 17-ноос 2025 оны 05 сарын 17 хүртэл
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2025 оны 3 сарын 10-аас 2025 оны 3 сарын 16
ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
1. Манлайлал болон технологийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалтууд - клуб хөтөлбөрт оролцохоор шалгарсан сурагчдад манлайлал, багаар ажиллах, цагийн менежмент, асуудал шийдвэрлэх ур чадвар, технологийн хэрэглээ болон илтгэх ур чадварт үнэлгээ хийж шаардлагатай талбарт суралцуулна. Мөн After School гар утасны аппликейшний талаар сургалт зохион байгуулж чадваржуулахаас гадна хувь хүний өсөлт хөгжлийг дэмжих зорилгоор өөрийгөө үнэлэх практик ажлууд, менторшип болон соёлын ялгаатай байдалд суралцуулах зорилгоор сургалт, үйл ажиллагаанд оролцуулна.
2. Үе тэнгийнхэн, бүлэг, олон нийтийн оролцоо, хөгжлийг дэмжих үйлчилгээ - After School клуб сурагчид өөрсдийн сургууль дээр аппликейшн хэрэглэгчдийг бүлэгт нэгтгэн зохион байгуулах, тэднийг идэвхжүүлэх, After School-ийн талаарх нэгдсэн ойлголт өгөх, цаг үеийн мэдээ мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд технологи ашиглалтад нь дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх, зөвлөх, мөн нийтийг хамарсан сургалт, үйл ажиллагаанд хэрэглэгчдийн бүлгийг хамруулахтай холбоотой үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Үе тэнгийн сурагчдад харилцан биенээ дэмжих, хөгжүүлэх, урамшуулах, эерэг нөлөөллийг түгээх шинэ санаачилга гарган ажиллана. Сурагчид өөрсдийн сайн дурын үндсэн дээр сайн дурын ажил зохион байгуулан тайлангаа илгээх боломжтой.
3. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа зохион байгуулах - сургуулийн хэмжээнд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд сурагчдыг тэгш хамруулах, тэнцвэртэй мэдээлэл түгээх, тэднийг манлайлах, зөвлөх, нөлөөлөх зэргээр сурагчдыг хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх, шинэ ур чадварт суралцах, зөөлөн ур чадварыг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт, үйл ажиллагаа, арга хэмжээг санаачлан явуулахад сургуулийн захиргаа болон After School багт дэмжлэг үзүүлж, хамтран зохион байгуулна.
4. Урамшуулал, сертификат олгох - After School элч болсон сурагчдын сайн дурын ажлын хичээлийн жилийн гүйцэтгэл болон ирцийг үнэлж шаардлага бүрэн хангасан элч нарт талархал дэвшүүлж, сертификат гардуулах ба дэмжигч байгууллагуудын гарын бэлэг олгоно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!