Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн долоодугаар сарын 1-ний өдөр eec.mn цахим хуудаст нийтлэгдсэн байна. Улаанбаатар хотод нийт 6911 сурагч монгол хэлний шалгалт /монгол хэл 100% / өгснөөс хоёр нь 800 буюу хамгийн өндөр оноог авсан байна.
Уг шалгалтанд 400 оноо буюу D- үнэлгээнээс дээш дүнгээр тэнцсэн 5973 сурагч байгаа бөгөөд тэд нийт монгол хэлний шалгалт өгөгсдийн 86,4 хувийг эзэлж байна. Харин 400-гаас бага оноо буюу F үнэлгээ авсан 938 сурагч байгаа ажээ.
Архангай аймагт 735 сурагч монгол хэлний шалгалт өгснөөс 800 оноо авсан нэг, Говь-Алтайд 439 сурагчаас гурав нь 800, Сэлэнгэд 907 сурагчаас нэг сурагч хамгийн өндөр оноог авсан байна.
Харин гадаад хэлний /гадаад хэл 100%/ шалгалтыг нийслэлд нийт 14001 сурагч өгснөөс 58 нь 800 оноо авчээ.
Сурагчид монгол, гадаад хэлний шалгалт өгөхдөө
ЭЕШ-ын дүнг eec.mn цахим хуудсаар орж харна уу.
Дашрамд дурдахад, их дээд сургуулиудын босго оноо 400-гаас эхэлж байгаа бөгөөд босго онооны талаарх сонирхсон мэдээллээ энд дарж харна уу
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх