
Дэлхийн хүмүүнлэгийн өдөр буюу тавдугаар сарын 8-ны Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан 21-р сургуулийн сурагчид, СӨУБ (Сурагчдын өөрөө удирдах байгууллага), “Улаан загалмай” клубын гишүүд, “Өсвөрийн цагдаа бүлгэм”, “Ангийн дарга нарын зөвлөл”-ийн гишүүд сургуулийн удирдлагууд, сурагчид, багш болон эцэг эхчүүддээ жилийн хугацаанд юу сурч мэдсэн, ямар амжилт гаргаснаа тайлагнаж ирэх жилийнхээ хөтөлбөрүүдийг танилцууллаа.
Мөн 21-р сургууль энэ хичээлийн жилд маш олон ажил хийж бүтээснээс дурдвал:
“Улаан загалмай” нийгэмлэгээс дүүргийн шилдэг сургууль
Улсын хими биологийн багийн олимпиад хүрэл медаль
Нийслэлийн “Дөл” тэмцээнээс мөнгөн медаль, Спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцжээ.





697






