Боловсролын сайд Л.Энх-Амгалан Азийн хүний хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн дарга Чиба Хисаог хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг боловсролд тэгш хамруулах, бие даан амьдрах болон хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Боловсролын яамнаас 2026–2027 оны хичээлийн жилээс хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад боловсролын болон дэмжих үйлчилгээ үзүүлэх сургалтын хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд оюуны бэрхшээлтэй суралцагчид суурь боловсролын зэрэгцээ мэргэжлийн сургалтад хамрагдах боломж бүрдэх юм.
Мөн Азийн хүний хөгжлийн төвтэй хамтран Ниппон сангийн санхүүжилтээр таван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэх саналыг дэмжиж, холбогдох яамдтай хамтран ажиллахаа илэрхийллээ.


2184






