Монгол Улсын иргэн Ц.Үлэмжин АНУ-ын Агаарын цэргийн хүчний анхан шатны цэргийн бэлтгэлийг амжилттай төгсөж, шилдэг төгсөгчийн шагнал хүртжээ.
Тэрээр “Honor Graduate Ribbon” шагналаас гадна буудлагын ур чадвараараа эксперт түвшинд хүрч, “Marksmanship Expert Award” шагнал хүртсэн байна.
Мөн төгсөлтийн ёслолын жагсаалын үеэр өөрийн салааны тугийг барин хамгийн урд алхах хүндтэй үүрэг хүлээжээ.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний анхан шатны бэлтгэл нь цэргийн сахилга бат, бие бялдар, мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх сургалт юм.
Эх сурвалж: Монгол цэргийн нэгдсэн холбоо


317











