Чех улсын нийслэл Прага хотноо 2026 оны аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Европ дахь Монголчуудын волейболын аварга шалгаруулах XII удаагийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Европ даяар тархан амьдарч буй монголчуудыг нэгэн дээвэр доор цуглуулдаг тус тэмцээнд Европын есөн улсын 44 баг насанд хүрэгчдийн болон мастер ангилалд оролцож, хурд хүч, ур чадвар, багийн ажиллагаагаа сорин өрсөлдсөн нь Европ дахь монголчуудын спортын арга хэмжээний цар хүрээ улам өргөжиж буйн илрэл байв.
Арван хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн зөвхөн аварга багийг тодруулах спортын арга хэмжээ байхаа хэдийн давж, өөр өөр улс оронд ажиллаж, амьдарч буй монголчуудын уулзалт, нөхөрлөл, хамтын ажиллагааны томоохон талбар болон хөгжжээ.
12 жилийн уламжлал: Волейболоор холбогдсон монголчууд
Хилийн чанадад амьдарч буй монголчуудын хувьд спорт гэдэг зөвхөн тэмцээн, медаль, ялалт ялагдлын асуудал биш. Энэ бол эх орон, үндэсний бахархал, хэл соёл, нөхөрлөлөөрөө холбогдох нэгэн чухал гүүр юм.
Европ дахь Монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн анх үүссэн цагаасаа эхлэн энэ зорилгыг тээж, жилээс жилд өргөжин хөгжсөөр өнөөдрийн түвшинд хүрчээ.
Анхдугаар тэмцээн 2013 онд Бельги улсын Herentals хотод зохион байгуулагдаж Австри, Чех, Швед, Герман, Франц, Голланд, Англи-Ирланд Бельги зэрэг 8 орны 18 баг ирж оролцсон байна.
Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээнийг санаачлан анхдугаар тэмцээнийг Бельги улсад зохиосон хүн нь Монголын волейболын алдарт дасгалжуулагч Давга-Очир багшийн анхны шавь нарын нэг Г.Нямрагчаа юм.
Тухайн онд Бельги улсад ЭСЯ -д цэргийн атташегаар томилогдон ажиллаж байсан хурандаа Д.Ганбаатар (волейболын спортын мастер) тус тэмцээний Ерөнхий шүүгчээр Хөдөлмөр нийгэмлэгийн тамирчин ОУХМ Баярхүү талбайн шүүгчээр тус тус ажиллаж байжээ.
Анхдугаар тэмцээнээс эхлэн Бельгийн монголчуудын СҮЛД спорт холбоо нь МВХ-той хамтарч ажиллан Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээнээ удирдаж байжээ.
Тус тэмцээнийг зохиоход Монгол улсаас Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ хамтран ажилласан байна. Тухайн үед ажиллаж байсан МВХ -ны тэргүүн Б.Баярбаатар ЕНБ Ц.Бат-Энх нар урам хайрлаж дэмжин хамтран ажиллаж тэмцээнүүдэд баг хамт олон бүрт МВХ -ны Мэндчилгээ баярын бичиг явуулж байлаа.
Хоёрдугаар тэмцээн явуулах эрхийг Австри улсаас оролцсон баг тамирчид хүлээн авч 2014 оны 9 сарын 13.14 ны өдрүүдэд Австри улсын Linz хотод 6 орны 15 баг оролцсон байна.
Тус тэмцээнийг Австрийн монголчуудын холбоо мөн оюутан залуусын холбоо ЭСЯ хамтран зохион байгуулсан байна. Ерөнхий шүүгчээр Австрийн тамирчин О.Жавхлан ажилласан байна.
Гуравдугаар тэмцээн 2015 оны 5 сарын 15-17 ны өдрүүдэд Чех улсын Hradec Kralove хотод зохиогдсон бөгөөд 5 орны 12 баг оролцсон байна.Тус тэмцээнийг Чех дэхь волейболын ILT багийн хамт олон Цасцэцэг Ганбаатар Отгон Өнөболд нар зохион байгуулж ерөнхий шүүгчээр О.Сэр-Од ажилласан байна.
Дөрөвдүгээр тэмцээн 2016 оны 6 сард Швед улсын нийслэл Stockolm хотод зохиогдож 6 орны 15 баг оролцсон байна. Тус тэмцээнийг Швед дэхь волейболын Сүлд клуб зохион байгуулж ерөнхий шүүгчээр О.Сэр-Од ажиллажээ.
Тавдугаар тэмцээн Бельги улсад эргэн ирж 2017 оны 11сарын 4.5 нд Gent хотод зохион байгуулагдаж 8 орны 17 баг оролцож 5 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн байна. 2017 онд Монгол улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90 жил, Монголын Волейболын Холбоо байгуулагдсаны 60 жилийн ойтой давхцаж тус тэмцээнд ирж оролцдог ахмад тамирчид ойн дурсгалын медалаар шагнагджээ. 5-р тэмцээнийг Бельги дэхь монголчуудын спортын СҮЛД холбоо (Suld vzw ) зохион байгуулсан Ерөнхий шүүгчээр ЭСЯ -ны ажилтан цэргийн атташе хурандаа С.Баяр -Очир ажилласан.
6-р тэмцээн.2018 онд Австри улсын Linz хотод зохиогдож 8 орны 26 баг тамирчид оролцов.
Тэмцээнийг Австри дахь монголчуудын Миний Монгол холбоо болон Linz хотын оюутан залуусын холбоо хамтран зохион байгуулав. Австри дахь ЭСЯ дэмжин ажиллав. Ерөнхий шүүгч О.Жавхлан.
7-р тэмцээн
2019 оны 10 сарын 5.6 нд Герман улсын Берлин хотод зохиогдов. Ерөнхий зохион байгуулагч Берлин хотын Цог клуб. Хамтран зохион байгуулагч ЭСЯ дэмжигч байгууллага ХЧМЗ ЕМВХ 12 орноос 38 баг оролцлоо. Энэ тэмцээнд Цог клубын санаачлагаар мастер ангилал гэж нэмэгдэн орж ирсэн билээ.
2020.2021 ковид хориотой байсан учир өнжсөн.
8-р тэмцээн.Швейцарын Холбооны Улс .Genev хот. Англи,Австри,Бельги,Герман,Испани, Ирланд, Франц, Словак, Чех, Швед, Финланд, Швейцарь, Европын холбоо гэсэн 13 улсаас 37 баг оролцов.
Зохион байгуулагч Швейцарь дахь GM STAR клуб хамтран зохион байгуулагч ЕМВХ ,ЭСЯ Ерөнхий шүүгч Ноён клубын дасгалжуулагч Р.Тамир
9-р тэмцээн .
Чех улсын нийслэл Прага хотод 2023 оны 10 сарын 13-14-ний өдрүүдэд зохиогдов. 14 орноос 38 баг оролцов. Ерөнхий зохион байгуулагч Чех дэхь волейболын ILT баг ЕМВХ хамтран зохион байгуулагч ЭСЯ Ерөнхий шүүгч МВХ-ны улсын зэрэгтэй шүүгч М.Одхүү Энэ тэмцээнээс эхлэн ЕМВХ -ны урилгаар МВХ-ны улсын зэрэгтэй шүүгч нар ирж шүүлт хийн хамтран ажиллаж эхэлсэн болно.
10-р тэмцээн.
Бельги улсын Herentals хотод 10 жилийн өмнө хийж байсан зааландаа эргэн ирсэн.Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээний 10 жилийн ой. Англи, Австри, Бельги , Чех, Голланд, Франц, Герман, Швед, Ирланд, Унгар, Польш, Европын холбоо, Швейцарь гэсэн 13 орноос 46 баг оролцжээ. Ерөнхий зохион байгуулагч Бельгийн монголчуудын СҮЛД холбоо(Suld vzw) Европын Монголчуудын Волейболын Холбоо (ЕМВХ ) Хамтран зохион байгуулагч ЭСЯ Ерөнхий шүүгч МВХ -ны улсын шүүгч Алтанбулаг.
11-р тэмцээн
Унгар улсын Budapest хот. 2025 оны 10 сарын 31 нээс 11 сарын 2- ны өдрүүдэд болсон
11 улсаас 40 баг оролцов. Ерөнхий зохион байгуулагч Унгар улс дахь Монголчуудын холбоо
ЕМВХ. Хамтран зохион байгуулагч ЭСЯ. Ерөнхий шүүгч МВХ-ны улсын шүүгч М.Одхүү
Европын монголчуудын волейболын холбоо ЕМВХ нь 2019 онд Бельги улсын Brussel хотод үүсэн байгуулагдсан түүхтэй.2017 онд МВХ-ноос Бельгийн монголчуудын СҮЛД холбоонд өгсөн батламжын дагуу уг холбоо Европын монголчуудын волейболын анхдугаар чуулганыг зарлан хуралдуулжээ.
2019 оны 1 сард Бельги улсад болсон уг чуулганд Англи Ирланд Чех Франц Герман Швед Бельги Голланд зэрэг 8 орноос 25 төлөөлөгч ирж чуулан дүрмээ баталж анхны Удирдах Зөвлөлөө байгуулж МВХ -ны Европ дахь салбар холбоо болох эхлэл тавигджээ.
Европын Монголчуудын Волейболын Холбоо (ЕВМХ ) -ны анхны тэргүүнээр Бельгийн СҮЛД холбооны тэргүүн Г.Нямрагчаа сонгогдон ЕН бичгээр Д.Төгс-Отгон ажилласан байна.
2019-2023 он
Хоёрдугаар чуулган 2023 онд онлайн хуралдаж 8 орноос 21 гишүүн оролцож шинэ Удирдах Зөвлөл сонгогдож тэргүүнээр Сүлд холбооны гишүүн Н.Золбоо сонгогдож ЕН бичгээр Германы Цог клубын гишүүн Энхтүвшин сонгогдон ажилласан .2023-2026 оны хооронд
Гуравдугаар чуулган.
2026 оны 3 сард хуралдаж залуучуудаас бүрдсэн шинэ Удирдах Зөвлөл одоо ажиллаж байна.
Швейцарь улсын Association Sportive G976 Sport club клубын гишүүн Л. Оюунхүү тэргүүнээр сонгогдож ЕН бичгээр тус клубын волейөолын дасгалжуулагч багш Ч.Баттөгс сонгогдон ажиллаж байна.
Шинэ санаа оноотой шижигнэсэн залуучуудаас бүрдсан шинэ УЗ тэй тэмцээний ирээдүй сайхан харагдаж байна.


307











