Сарьсан багваахай шиг НИСДЭГ РОБОТ


Үжин | YOLO.MN
2017-02-03

Робот бүтээгчдийн хувьд сарьсан багваахай шиг нисдэг биет бүтээнэ гэдэг амаргүй ажил гэж НАСА-ийн JPL лабораторийн судлаач Сон Жо Чун хэлжээ. Тэрээр “Сарьсан багваахай гэдэг нисдэг роботуудын хувьд ариун тагш л гэсэн үг” гэсэн юм.

Шувуу болон далавчтай шавжинд үндэслэн нисдэг робот бүтээх нь харьцангуй хялбар ажил. Харин бүтэн 40 гаруй холбоосноос бүрдэх сарьсан багваахайн далавч гэдэг тэс өөр зүйл.

Гэсэн хэдий ч Калифорнийн технологийн институт, Иллинойсын их сургуулийн хамтарсан багийнхан есөн холбоосноос бүрдэх, уян хатан мембран бүхий далавчтай анхны сарьсан багваахайд суурилсан роботыг бүтээжээ.

Карбон араг яс, 56 микроны зузаантай мембран далавч нийлээд ердөө 93 грамм жинтэй бөгөөд далавчны урт нь 30 сантиметр орчим аж. Судалгааны багийн гишүүн Алиреза Рамезани “Бидний бүтээл өнөөдрийн байдлаар хамгийн дэвшилтэт загвар болж байна” гэжээ.

Bat Bot-ын хувьд яг л жинхэнэ сарьсан багваахайтай адил далавчаа тус бүрт нь өөр хэлбэрт оруулж, огцом хөдөлгөөн хийж чадах бөгөөд дэвэх хөдөлгөөн нь илүү бага эрчим хүч зарцуулж, илүү бага чимээ гаргана гэсэн үг юм.

#technology #world