ЗӨВЛӨГӨӨ: Олны өмнө сандралгүй илтгэх аргууд


Т.Тэргэл | YOLO.MN
2017-12-14

Илтгэл тавих эсвэл олны өмнө ярих гэхээр бодож байгаа үг өгүүлбэрүүд, цээжилсэн ишлэлээ мартаж гар чинь салгалж, хөл чинь чичирч, амьсгаа чинь давхцаж ярьж чадахаа больж байна уу?

Дээрх нь сандралын хэлбэрүүд юм. Тэгвэл бид яагаад сандардаг юм болоо?

Сонсогчдоо өөрөөсөө илүү гэж бодох үед.
Байршил солигдсон үед /Индэртэй ярина гэж бодож байтал индэргүй болох/
Сонсогчдын тоо өөрчлөгдөх үед /Чиний санаснаас илүү олон хүн ирэх/
Илтгэлээ санасандаа хүртэл бэлдээгүй үед гэх мэт үед чи сандарч эхэлдэг юм байна.

Сандралаа хэрхэн дарах вэ?
- Хамгийн гол зүйл бол илтгэлээ өөрийн болгох.

- Цаасан дээрх үг өгүүлбэрийг ягштал цээжлэх бус утга агуулга хэлэх гэсэн санаагаа цээжилж төгс болгох хэрэгтэй.

Сандраад цаасаа хартал юу байгаа нь мэдэгдэхгүй сараачсан олон үгнээс хэлэх санаагаа хайх гэж байна уу?
- Энэ нь чиний сандралын түвшинг улам ихээр нэмнэ. Иймээс цаасан дээрээ утга санаа болон түүний түлхүүр үгүүдийг бичиж бэлдвэл илүү хялбар байх болно.

- Илтгэхийн өмнөхөн гүнзгий амьсгаа авч 10-20 секунд барин гаргах дасгалыг 5-8 удаа хийвэл зүрх чинь хурдан цохилохоо болин тайвширна.

- Гар болон хөлийн хуруунуудаа чанга атгавал салгалах нь багасна.Үүнийг индрийн ард мэдэгдэхгүйгээр хийж болно шүү. /Хөл гутал дотор байгаа учир харагдахгүй. Гараа индэр дээр хагас тавин атгавал мэдэгдэхгүй/

- Үзэгчид дээ сул талаа харуулж болно. Үнэхээр сандрал дарагдахгүй бол "Уучлаарай, би бага зэрэг сандраад байна" гэж хэлээд ус уун тайвширч ч яагаад болохгүй гэж.

- Бүх зүйл чамаас шалтгаалах тул өөрийгөө зоригжуулан, илтгэлээ сайн бэлдэх хэрэгтэй шүү.

#Unhurried #Presentation #Advice #Teenagers