Таалагдсан хөвгүүнтэйгээ болзож, улмаар илүү дотносох хүсэлтэй байгаа танд энэ нийтлэлийг хаяглаж байна. Харилцаа бүр эхэндээ бал бурам мэт амттай сэтгэл татам зөөлөн байдаг. Гэвч энэ үе тийм ч удаан үргэлжлэхгүй гэдгийг санаарай. Тиймээс охид минь аль болох хэрсүү байж хосын харилцаандаа дараах 7 дүрмийг баримтлахыг хүсье.
1.Итгэлгүй залуусаас зайлсхий
Өөрийгөө үнэлдэггүй, ямагт асуудал тоочиж байдаг залуус хосын эрүүл харилцаа үүсгэж, хайртай эмэгтэйгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч төдийлөн дэмжиж чаддаггүй. Тиймээс аль болох өөрийгөө үнэлдэг, хаана ч итгэл төгс байдаг залуутай болз.
2. Түүний гэр бүл, харилцааны үнэт зүйлс чамтай таарч байгаа эсэхийг шалга
Тэр найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цаашлаад бусад хүмүүстэй хэрхэн харилцаж, ямар үйлдэл гаргаж байгааг сайтар сонжих хэрэгтэй. Жижигхэн үйлдэл цаанаа ихийг өгүүлж байдгийг санаарай.
3. Харилцааны эхэн үед сөрөг үйлдлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалз
Хүмүүс таалагдаж л байгаа юм чинь, хайртай болохоор алдаа оноог нь бүгдийг нь хүлээн зөвшөөрнө гэх гэт туйлширсан хандлагатай байдаг. Мэдээж энэ нь зөв ч харилцааны эхэн үед аль болох зөөлнөөр хандах нь тийм ч зөв сонголт биш юм. Тэр таны төлөө өөрчлөгдөхийг хүсэж ямар үйлдэл гаргаж буйг сонжох нь чухал.
4. Үг биш үйлдлийг нь үнэл
Тэр хоосон яриа хий налиглахаас хэтэрдэггүй хүн үү эсвэл бодит халамжийг мэдрүүлдэг нэгэн үү гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэр чамтай уулзахын тулд, ярилцахын тулд, нэгнээ илүү мэдэлцэхийн төлөө юу хийж байна вэ? Жижиг гэлтгүй хэлсэн амласнаа биелүүлж байна уу? Гэдгийг сайн ажиглах хэрэгтэй.
5. Түүний амьдралд хэр чухал вэ гэдгийг мэдэх
Цаг хугацааны аль ч долгисолд тэр таныг амьдралынхаа төв, орлуулшгүй нэгэн байлгаж чадах уу? Үүнийг уулзахдаа, ярилцахдаа хэрхэн ямар үйлдэл гаргаж буйгаар нь сонжиж болох. Дотны хүмүүстэйгээ танилцуулахыг хүсэх, үзэл бодлыг тань хүндэтгэх, эмэгтэй хүн гэдэг утгаар ямагт хүндлэх, тав тухыг эрхэмлэж чадаж байгаа эсэхэд сэтгэл хөдлөлөөр бус бодит үнэлэмжээр хандах хэрэгтэй.
6. Өмгөөллийг мэдрүүлэх
Түүний ямар нэгэн үйлдэл өөрт тань таалагдахгүй, сэтгэлийг тань гонсойлгож, дургүйг тань хүргэсэн бол шуудхан хэлэх хэрэгтэй. Хэрэв тэр таны мэдрэмжийг үгүйсгэж өөрийгөө өмгөөлөх гэж хэт улайрч буй бол энэ нь харилцааг зогсоох ёстой улаан туг юм. Зөвхөн өөрийн зан, үйлдлийг дүгнэж, шаардлагатай үед өөрчлөлт хийх чадвартай хүнтэй болз. Алдаагаа хүлээн зөвшөөрдөг, таны мэдрэмжийг үнэлдэг хүнтэй учрах хэрэгтэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх