Сурагчийн ширээнээс нэгэн зэрэг ажил ба их сургуульд элсэх үү?


Т.Онон | YOLO.MN
2024-04-18

Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангиа төгсөж байгаа дүү нартаа дуулгах сайхан мэдээ байна. СЭЗИС болон Мандал Санхүүгийн Нэгдлийн хамтарсан Ажлын байр, Тэтгэлэгтэй элсэлт гэж дуулсан уу?

Энэхүү хөтөлбөр нь сургалтын төлбөрийн 100% хүртэлх тэтгэлэгтэйгээс гадна Мандал Санхүүгийн Нэгдлийн охин компаниудад ажиллах болохоор нэмээд цалин авна гээд боддоо. Тэгэхээр тус хөтөлбөрт сонгогдсон суралцагч маань 100% үнэгүй сураад зогсохгүй, цалин мөнгөтэй болчхож байгаа хэрэг.

Хамгийн гоё нь их сургуулийн 4 жилийн хөтөлбөрийг ердөө 3 жилийн хугацаанд суралцаж төгсөнө. Одоо их сургуульд заалгаж буй зүйлсээ хэзээ, яаж хэрэглэхээ мэдэхгүй. Түүнээсээ болоод юу сурч байгаагаа ч ойлгохгүй тохиолдол байдаг. Иймд тус хөтөлбөрөөр дамжуулан ажиллангаа суралцаж, ажил дээр сурч буй зүйлсээ тогтмол хэрэглэх гэдгээр ихээхэн онцлог.

Тус хөтөлбөрт сонгогдсон суралцагч маань 100% үнэгүй сураад зогсохгүй, цалин мөнгөтэй болчхож байгаа хэрэг.

Өөрөөр хэлбэл, оюутан 3 жилийн хугацаанд СЭЗИС-ийн Санхүү & Банкны бакалаврын зэрэг аваад зогсохгүй, 3 жилийн ажлын туршлага хуримтлуулах боломж гэсэн үг л дээ. Бизнесийн ертөнцөд хөл тавьснаар их сургуульд заах боломжгүй борлуулалт, багийн ажиллагаа, бүтээмжтэй байх чадварт мөн суралцана.

Санхүү хөрөнгийн зах зээлд хэрхэн хөлөө олох уу? Цаашдын карьераа хэрхэн бий болгох вэ гэдэг дээр 10, 20 жилийн туршлагатай эрхмүүд хөтөлбөрийн суралцагчдыг менторлоод явна.

Элсэхэд мэдээж хэрэг ЭЕШ-н оноо шаардана. Англи хэл, Математик хоёр дээр 590 оноо авсан байх шаардлагатай. Ердөө 20-н суралцагч л авна. Хэрэв хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл энд дарж бүртгүүлнэ үү:

https://www.mandalinsurance.mn/mandal-ufe

 Үүний дараа имэйлээр цаашдын шалгуурт хэрхэн оролцох тухай удирдамж очих болно. Амжилт хүсье!

Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх QR кодыг уншуулан аваарай.

#тэтгэлэг #мэдээ