"Парламентын мэтгэлцээн" 8 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна


Т.Онон | YOLO.MN
2024-11-05

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас жил бүр зохион байгуулдаг "Парламентын мэтгэлцээн" 8 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Хамрах хүрээ: Их дээд сургуулийн оюутан залуус
Бүртгэл: Өөрийн сургуулийн мэтгэлцээний клубт бүртгүүлнэ үү.

Шагнал:
1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал

Бүртгэх хугацаа: 2024 оны 11 сарын 04-11-ний 17 цаг хүртэл
Хаана: ХБХХЕГ-ын 8 давхар
Хэзээ: 2024.11.23-ны Бямба гарагт 09:00 цагаас

Энэ удаагийн мэтгэлцээн "Хүртээмжтэй нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлал" сэдвийн хүрээнд дараах шийдлүүдийг хэлэлцэнэ.

1.Тусгай хэрэгцээт иргэн нийгмийн амьдралд оролцоход согогоос илүү орчны саад хязгаарлалт болдог.
2.Шийдвэр гаргах төвшинд Х.Б.И-ийн оролцоог нэмэгдүүлэх нь тэдэнд хүрэлцээт нийгмийг бүрдүүлэх зөв арга мөн.
3.Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх зааврыг мөрдөөгүй барилгыг улсын комисс хүлээн авахгүй байх нь зүйтэй.
4.Тусгай сургуулийн тоог нэмэгдүүлэх нь хүртээмжтэй боловсролын зөв бодлого мөн.
5.Хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг бий болгохын тулд нөхөн сэргээх эмчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төсвийг нэмэгдүүлэх нь зүйтэй.
6.Тусгай хэрэгцээт иргэн бизнес эрхлэхэд төрийн байгууллагаас илүү олон нийтийн байгууллага хувийн хэвшил үүрэг хүлээнэ.
7.Тусгай хэрэгцээт иргэдийн соёлын хэрэгцээг хангах зорилгоор хөнгөлөлтийн эрх тараах нь зүйтэй.
8.Монголд худалдаалагдах бүх бүтээгдэхүүн брайл үсэгтэй байх ёстой.

Холбоо барих дугаар: 77073001

#Парламентын мэтгэлцээн