Ахлах ангиа төгсөж гадаадад суралцах зорилго тавьсан танд их сургууль руу хүсэлт илгээхдээ анхаарвал зохих бяцхан тип хуваалцъя.
Юун түрүүнд аль их сургуульд сурах вэ гэдгээс урьтаж ямар улсад сурах вэ гэдгээ шийдэх нь чухал. Амьдрах орчин, соёлын хувьд өөрт тань тохирох улсыг сонгох хэрэгтэй.
Тухайн сургууль хүссэн мэргэжлээрээ хөгжих боломжийг тань хэр сайн олгодог болохыг сайтар судлах хэрэгтэй. Зөвхөн тэр мэргэжлээр дагнасан сургуульд орох нь практик ур чадвар эзэмшихэд дөхөм байна.
Мөн өргөдөл илгээх сургууль тань суралцагчдадаа хэр хэмжээний тэтгэлэг, мөнгөн тусламж өгдөг вэ гэдгийг судлаарай. Сургуулийн жагсаалтаа гаргахдаа өөрийн санхүүгийн боломжийг харгалзаж үзэх хэрэгтэй.
Тухайн сургууль өргөдөл илгээж буй суралцагчдын хэдийг нь сонгож авч буйг зайлшгүй мэдэх хэрэгтэй. Үүнээс хамаарч REACH, MATCH, SAFETY гэх сургууль гэж хуваагддаг.
Сургууль бүр тусгай нэмэлт материал шаардах нь бий. Тиймээс тухайн чиглэлийн шаардлагуудыг сайтар биелүүлэх нь чухал.
Ирэх жилээс бүх сургуулиуд ACT оноо шаардана. Тиймээс шалтгалтандаа эртнээс бэлдэх хэрэгтэй.
АНУ-д очиод англи хэл дээр хичээлээ үзэхийн тулд тодорхой түвшинд хэлний мэдлэгтэй байх нь чухал. Ихэнх сургуулиуд гадаад оюутнуудаас IELTS-н 7 онооноос дээш хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг.
Үндсэн англи хэлтэй биш өөр улсад суралцахаар болсон бол тухайн улсын хэлийг зайлшгүй сурах ёстой.
Аль болох чансаагаараа дээгүүр эрэмбэлэгддэг сургуульд элсэх нь төгссөний дараа ажилд ороход том давуу тал болно.
МУ-ын Засгийн газрын тэтгэлгээр дэлхийн топ-50 сургуульд 50 хувиас дээш тэтгэлэгтэй тэнцвэл сургалтын төлбөрийг даах боломжтой байдаг.
Тухайн сургуулийн кампус, сурах орчин болоод олон улсын оюутнуудад хэр ээлтэй зэргийг судалж үзээрэй. Мөн төгсөгчид нь салбартаа хэр амжилттай ажиллаж буйг мэдэх нь чухал.
Эх сурвалж: taglaa
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх