“Hometown Cha-Cha-Cha” цувралаас онцлох арван ЭШЛЭЛ


2004 онд үзэгчдийн хүртээл болсон “Mr.Hong” бүрэн хэмжээний киног tvN телевиз энэ онд Netflix-тэй хамтран “Hometown Cha-Cha-Cha” нэртэйгээр шинэчлэн хүргэж байгаа юм. 16 ангитай тус цувралын зургаан анги нь цацагдаж улс даяар 10.2 хувийн үзэлт авсан бөгөөд Өмнөд Солонгосын кабелийн телевизүүдийн дунд тэргүүлж байгаа билээ.

Найруулагч: Yoo Je Won “The Smile Has Left Your Eyes” (2018), “Abyss” (2019), “Hi Bye, Mama” (2020)

Гол дүрүүд: Kim Seon Ho, Shin Min Ah, Lee Sang Yi

Киноны ерөнхий үйл явдал: Сөүл хотдоо асуудалгүй ажиллаж, амьдарч байсан шүдний эмч Yoon Hye Jin нь гарцаагүй байдалд орж Gongjin тосгонд шүдний эмнэлгээ нээхээр болдог. Тийнхүү тосгоны “Бүхнийг чадагч” Hong Du Sik-тай учрах бөгөөд сонирхолтой, хөгжилтэй үйл явдлууд ар араасаа хөврөх болно.

Үргэлжлүүлэн уг бүтээлээс онцлох арван эшлэлийг хүргэж байна.

“Итгэл найдвараа нэгэнт ардаа орхисон хүмүүс өрөвдөлтэй санагддаг. Учир нь биелүүлж чадаагүй мөрөөдөл нь тэдний зүрх сэтгэлд хадаатай хэвээр байгаа шүү дээ”.

– Pyo Mi Seon

“Сайн найз 10 найз залуутай тэнцдэг”.

– Pyo Mi Seon

“Манай аав эмэгтэй хүнтэй болзвол би түүнийг чадлаараа дэмжих болно. Гунигтай ч гэсэн аавыг насаараа нэг хүнийг санан бэтгэрч, ганцаараа яваасай гэж хүсэхгүй байна”.

– Oh Ju Ri

“Номыг хавтсаар нь бүү дүгнэ! Энэ бол гадуурхал шүү...”

– Hong Do Sik

“Мөнгө, амжилт бол амьдралд байдаг цор ганц үнэ цэнтэй зүйл биш. Харин аз жаргал, өөртөө сэтгэл хангалуун байдал, дэлхийн амар амгалан, хайр бол мөн шүү... Ямартай ч амьдралыг математикийн тэгшитгэл гэж бодох хэрэггүй...”

– Hong Du Sik

“Асгасан сүүгээ буцаагаад дүүрэн болгож чадахгүйгээс хойш ядаж уучлалт гуйх хэрэгтэй биз дээ? Зугтаад байлгүй...”

– Hong Du Sik

“Чи сайн эцэг эх байхын утга учрыг мэдэх үү? Урт удаан хугацаанд эрүүл энх байхыг хэлдэг юм. Хүүхдүүдийнхээ төлөө гээд өвчнөө тэвчээд байж болохгүй!”

– Yoon Hye Jin

“Гэнэтийн зүйлстэй нүүр тулах л хэрэгтэй. Чамд шүхэр байлаа ч чи эцэст нь аадар бороонд шалба норно. Оронд нь зүгээр алгаа тосоод бороог хүлээж ав”.

– Hong Du Sik

“Эсрэг хүйсний хоёр хүн найзууд болохын тулд биологийн хямралаа даван туулах ёстой байдаг юм”

– Hong Du Sik

“Амьдрал бүх хүнд шударга ханддаггүй. Бүх амьдралаа дардан замаар алхаж өнгөрөөх нэгэн байхад зөвхөн хадны оргилд хүрэхийн тулд хамаг хурдаараа гүйх хүн бас байдаг юм”

–Hong Du Sik

Хэрэв та энэ цувралын тухай сонирхолтой баримтуудыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

#Кино урлаг #Энтертайнмент #Солонгос