Selena Gomez, Zayn Malik нар үерхэж байгаа юу?


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-04-04

Холливүүд ертөнцөд аль хэдийнээ нэрээ цуурайтуулж чадсан авьяаслаг уран бүтээлчид болох дуучин Selena Gomez, Zayn Malik нарыг хамт болзож байсан гэх цуурхал тархсан билээ.

Хэдхэн хоногийн өмнө дуучид бие биеэ Инстаграмд дагасан бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр “Тэд Нью-Йорк хотод хамт оройн зоог барьчхаад, гар гараасаа хөтлөлцөөд гадуур алхаж, үнсэлцэж байсан” хэмээжээ. 

Дуучин Zayn загвар өмсөгч Gigi Hadid нар 6 жил хамт амьдарсны эцэст 2021 онд салж буйгаа албан ёсоор зарласан. Харин Selena, Zayn нарыг болзож байгаа гэх цуурхал гарсны дараагаар загвар өмсөгч Gigi Hadid “Одоо тэр хэнтэй болзох нь надад хамаагүй. Надад асуудал биш. Тэр аз жаргалтай байж, охиндоо сайн эцэг байх нь л чухал. Би түүнийг аз жаргалтай байхыг хүсэж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: cosmopolitian.com

#Мэдээ