ChatGPT ашиглан хувийн өнгөө тодорхойлцгооё


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2024-03-24

Personal color буюу хувийн өнгө гэж юу вэ?

Та яагаад зарим хувцсыг өмсөхөөр магтуулж харин зарим хувцсыг өмсөхөөр өвдчихсөн ч юм шиг цонхигор харагддагаа гайхаж байсан уу? Хариулт нь: өнгөний зохицол юм. Таны үс, арьс, нүдний өнгө таны биед агуулагдах пигментээр тодорхойлогддог. Хувийн өнгө гэдэг нь тухайн хүнд ​​төгс тохирох өнгийг хэлнэ. Гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, гоёл чимэглэлийн аль өнгө нь арьсны өнгөнд тохирохыг хувийн өнгөөрөө мэдэж болно. 

Сүүлийн жилүүдэд хувийн өнгө тренд болж  хувийн өнгийг тодорхойлж өгдөг газрууд элбэг болсон. Хэрэв та гэртээ үнэ төлбөргүйгээр хувийн өнгөө мэдэхийг хүсвэл дараах зөвлөгөөг уншаарай. 

Хувийн өнгөө мэдэж авснаар: 

  • Өөрт зохисон, нүүрний өнгө, бүтцийг тодотгож өгсөн өнгөөр хувцаслах
  • Хувцаслалтдаа илүү итгэлтэй болох
  • Өмсдөггүй хувцас цөөрнө
  • Дэлгүүр хэсэхэд чиглүүлэг болно

Хэрхэн өөрийн хувийн өнгөө тодорхойлох вэ?

  • Будаггүй байхдаа байгалийн гэрэлд өөрийн селфиг авна. 
  • Canva аппыг татан зургаа оруулна.
  • Дурын дүрсийг сонгож оруулаад өнгийг нь тохируулах хэсэгт арьс, үс болон нүдний өнгөнүүдийн кодыг мэдэж авна. 
  • CharGPT руу очин нүд, үс, арьсныхаа өнгөний кодыг оруулан хувийн өнгөө асууна

#нийтлэл