Жил ирэх тусам К-поп ертөнц хүрээгээ тэлж, хамтлаг дуучдынх нь тоо нэмэгдэж байгаа билээ. Иймээс өрсөлдөөн улам ширүүсэх нь гарцаагүй юм. Ази төдийгүй дэлхийд хүчээ авч буй энэ урсгалын нэгээхэн хэсэг болж, энэ урсгалд шинэ дээд амжилтыг тогтооно гэдэг хүн бүрт тохиох аз биш юм. Тиймээс бид та бүхэндээ Кпоп-ийн дээд амжилтуудыг эзэмшдэг эрэгтэй хамтлаг, уран бүтээлчдийг танилцуулж байна.
АНХНЫ ДУУГААРАА ХАМГИЙН ИХ ХАНДАЛТ АВСАН ХӨВГҮҮДИЙН ХАМТЛАГ
NU'EST хамтлаг:
2012 онд анх тайзнаа гарч ирсэн бөгөөд тэдний хамгийн анхны дуу болох "Face" хэмээх уран бүтээл нь 69 сая хандалт авч энэхүү амжилтыг эзэмшдэг аж.
24 ЦАГИЙН ДОТОР YOUTUBE-ЭЭС ХАМГИЙН ИХ ХАНДАЛТ АВСАН ЭРЭГТЭЙ ХАМТЛАГ
BTS – Not Today (10.97 сая хандалт)
Сүүлийн үед Солонгос төдийгүй дэлхий дахин алдаршаад буй BTS хамтлагийн "Not Today" дуу 24 цагийн дотор 10,97 сая хандалт авч байжээ.
БҮХ ЦАГ ҮЕИЙН YOUTUBE-ЭЭС ХАМГИЙН ИХ ХАНДАЛТ АВСАН ЭРЭГТЭЙ ХАМТЛАГ
BIGBANG – Fantastic Baby (322 сая)
Кпопын нүүр царай болсон шилдэг хамтлаг болох Bigbang-ийн "Alive" цомогт багтсан "Fantastic Baby" дуу нь өнөөг хүртэл үнэ цэнээ алдалгүй олон нийтийн дунд хит хэвээрээ байгаа юм. Тэдний энэхүү шилдэг уран бүтээл нь одоогоор Кпоп хамтлагууд дундаа хамгийн их хандалттай нь ажээ. Үүгээр ч зогсохгүй энэхүү дуу нь "Pitch Perfect 2" болон "Glee" хэмээх телевизийн цуврал дээр ашиглагдсан аж.
ИНСТАГРАМ ДАХЬ ХАМГИЙН ОЛОН ДАГАГЧТАЙ ОД
G Dragon (14,7 сая дагагч )
Bigbang хамтлагийн ахлагч Жиди 14,7 сая дагагчтай бөгөөд одоогоор Кпоп уран бүтээлчдээс хамгийн олон дагагчтай нь юм.
ӨӨРСДИЙН КОМПАНИА БАЙГУУЛСАН АНХНЫ УРАН БҮТЭЭЛЧ
Shinhwa хамтлаг:
1998 онд байгуулагдсан бөгөөд SM энтэртайментэд харьяалагдаж байжээ. Гэвч тэд 2011 онд "Shinhwa Company" хэмээх өөрсдийн гэсэн компаниа байгуулсан юм. Дашрамд сонирхуулахад Shinhwa нь 19 жилийн турш тарахгүй, гишүүн нь солигдолгүй явж ирсэн домогт хамтлаг юм.
ХАМГИЙН ХУРДАН ХУГАЦААНД ЯЛАЛТ АВСАН ХАМТЛАГ
Winner (10 өдрийн дотор )
YG энтэртайментийн шилдэг төслүүдийн нэг болох Winner хамтлаг нь урлагийн ертөнцөд хөл тавьсан даруйдаа 10 хоногийн дотор хөгжмийн нэвтрүүлгээс анхны ялалтаа авч байжээ. Тэдэнд "Empty" хэмээх дуу нь ялалт авчирсан бөгөөд тэдний дүү хамтлаг болох iKON нь энэ жагсаалтын хоёрт явдаг юм. Учир нь iKON хамтлаг байгуулагдаад 12 хоногийн дараа ялалт авч байжээ.
ХАМГИЙН ОЛОН ХУВЬ БОРЛОГДСОН ЦОМОГ
Seo Taiji and Boys IV (2.4 сая хувь)
1990-ээд оны шилдэг хөвгүүдийн хамтлаг болох Seo Taiji and Boys -ийн 1995 онд гаргасан "Seo Taiji and Boys IV" цомог 2,4 сая хувь борлогдож Кпопын түүхэнд шинэ рекорд тогтоож байжээ.
MAMA-ГААС ХАМГИЙН ОЛОН "DAESANG" ШАГНАЛ ХҮРТСЭН ХАМТЛАГ
MAMA (Mnet Asian Music Awards) нь жилд ганц л удаа зохион байгуулагддаг бөгөөд Азийн хамгийн нэр хүндтэй хамтлаг, дуучид оролцдогоороо онцлогтой юм. Харин "Daesang" хэмээн нэрлэгддэг энэхүү дээд шагналыг Bigbang болон Exo хамтлагууд тус бүр таван удаа хүртсэн байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх