Их, дээд сургуульд элсэгчдэд хүргэх зөвлөмж


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ...
Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/143 дугаар "Журам шинэчлэн батлах тухай" тушаалын нэгдүгээр хавсралтаар "Оюутан элсүүлэх журам, хоёрдугаар хавсралтаар "Элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлал", гуравдугаар хавсралтаар "Дээд боловсролын сургалтын байгууллагын төгсөлтийн журам, дөрөвдүгээр хавсралтаар "Дипломын загвар"-ыг тус тус шинэчлэн баталсан. 


ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургууль” гэх)-ын дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагаа, элсэлтийн хяналтын тоог тогтоох аргачлалтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.


ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА
2.1. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэнийг дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт элсүүлнэ. 
2.2. Тухайн хөтөлбөрийн элсэлтийн шалгалтын хичээл, босго оноо, сургуулийн тавьсан бусад шалгуур, шаардлагыг хангасан байна. 
2.3. Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаас цахимаар олгосон элсэлтийн шалгалтын дүн илэрхийлсэн батламжтай байна. 
2.4. Дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй иргэнийг дараах тохиолдолд элсэлтийн шалгалтын оноо шаардахгүйгээр элсүүлэн сургаж болно. Үүнд: 
2.4.1. Дэд бакалавр, бакалаврын боловсролтой иргэн; 
2.4.2. “Дээд боловсролын тухай” хуулийн 18.2-д заасан сургуулийг төгсөгч; 
2.4.3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадыг эхний медальт байрт шалгарсан иргэнийг тухайн чиглэлийн хөтөлбөрт;
2.4.4. Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшиж, олон улсад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаар дүйцүүлэн тооцуулж батламж авсан иргэн; 
2.4.5. Гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын ижил түвшний хөтөлбөрт шилжин суралцах иргэн; 
2.4.6. Элсэх суралцах хугацаанд мэргэжлийн чиглэл/хөтөлбөр/-ээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш настай иргэн;
2.4.7. Шашны боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад элсэгч.
2.5. Элсэгч сургуулийн элсэлтийн журамтай танилцаж, элсэлтийн системд бүртгүүлнэ.
2.6. Олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургууль төгсөгч олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх эсвэл элсэлтийн шалгалтад хамрагдаж авсан онооныхоо аль өндөр оноогоороо сургуульд элсэн орж болно. 

Журамтай ЭНД дарж танилцана уу. 

#зөвлөмж