Бусдын гуйлтад боловсноор татгалзах нь
Бусдад нөхцөлгүйгээр туслах сайхан ч онцгой чухал нөхцөлд эелдгээр “ҮГҮЙ” гэж татгалзсан хариу өгч сурах хэрэгтэй. Зарим хүмүүс бусдын өмнө хэт хүлцэнгүй зөөлөн байснаар цаг хугацаа, боломж нөөцөө алдах нь бий. Тиймээс дараах хэллэгүүдийг уншиж үзэхийн сацуу өөрийнхөө нөхцөл байдалд тохируулан эелдгээр татгалзаж сураарай.
- Би татгалзмаар санагдсан эсвэл үнэхээр хийж чадахааргүй зүйлээ зөвшөөрдөггүй, уучлаарай
- Таны хүсэл, миний бололцоо хоёрын дунд нэг зүйл байна... Тиймээ боломжгүй нь уучлаарай
- Би “ чадахгүй, үгүй” гэсэн бол “үгүй” л гэсэн үг. Тийм ч биш, үгүй ч биш завсрыг барих хэрэг алга. Уучлаарай
- Би зөвхөн өөрийн хүссэн, бас чадах зүйлээ л амладаг (таны хүсэлт миний чадлаас хэтийдсэн учраас зөвшөөрч чадахгүй нь) Уучлаарай
- Би өөрөө хүртэл хүнд байдалд байгаа болохоор танд тус хүргэж чадахгүй нь. Уучлаарай
- Одоохондоо надад бусдад зарцуулж байх цаг алга, уучлаарай, ойлгосонд баярлалаа.
Эх сурвалж: Менежмент