20 хүртэлх насны эмэгтэй шигшээ баг Йорданд тоглож байна

20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 8-12-д Йордан улсад болж байна.
Монголын шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо Йорданы эсрэг хийж 4:1-ээр хожигдлоо. Анх удаа энэхүү тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг талбайн эздэд ялагдал хүлээсэн ч нэг гоолыг оруулав.
Тодруулбал шигшээ багийн Э.Анхтуяа өрсөлдөгч багийн тоглогчийг давуулж хууран, торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохилтоор гоол оруулжээ.

Монголын шигшээ баг дараах бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Хаалгач:
- Л.Бүжинлхам /Арвис/
- М.Ижилмөрөн /Хараацай/
- Т.Замбага /Хараацай/
Хамгаалагч:
- Х.Аманда /Хараацай/
- Э.Аззаяа /Хараацай/
- Б.Солонго /Хараацай/
- М.Номин /Хараацай/
- М.Хүслэн /Сторм/
- Э.Мөнхзул /Сторм/
- Б.Мягмарсүрэн /Хараацай/
- С.Энэрэл /Хараацай/
Хагас хамгаалагч:
- П.Нэргүй /Төв Буганууд/ багийн ахлагч
- Б.Мөнхжин /Төв Буганууд/
- С.Золзаяа /Арвис/
- Б.Нандин-Эрдэнэ /Дэрэн/
- Б.Сайханбаяр /Ховд Вестерн/
- Б.Солонго /Сторм/
- М.Халиут /Хараацай/
- Д.Биндэрьяа /Хараацай/
Довтлогч:
- Г.Отгонжаргал /Дорнод/
- М.Хулангоо /Төв Буганууд/
- Б.Оюун-Эрдэнэ /Арвис/
- Э.Анхтуяа /Хараацай/
Албаны хүмүүс:
- Ахлах дасгалжуулагч: Кавамото Наоко
- Туслах дасгалжуулагч: Н.Мөнхтуяа Б.Алтанцэцэг
- Хаалгачийн дасгалжуулагч: Б.Нармандах
- Багийн менежер: Ж.Энхчимэг
- Хэвлэлийн мэдээллийн ажилтан: Д.Пүрэвбаатар
Тоглолтын хуваарь:
- Өдөр 1 Лхагва, 2023.03.08